Иргэд нь төрд, төр нь иргэддээ итгэхээ больж
1 сарын өмнө
Ангилал: Улс төр

Ардчилсан ёсны үнэт зүйлсийн нэг нь иргэд сонгууль өгч өөрсдийгөө төлөөлөх улс төрчдийг сонгох явдал юм. Тиймдээ ч улс төрийн тогтолцоо иргэдийн сонгуулийн оролцоог чухалчлан авч үздэг учиртай. Тэгэхээр иргэн, төр уялдаа холбоотой ажиллаж, итгэлцэх шаардлагатай болж байгаа юм. Гэвч Монголчуудын улс төрчдөд итгэх итгэлд хямрал нүүрлээд удаж байна. Нөгөөтэйгүүр улс төрчид ч мөн адил иргэдэд итгэхэд хэцүү цаг иржээ.

Манай улс сүүлийн 28 жилийн турш хөгжлийн төлөө, уулыг гуу жалга, нүх хонгил болтол, ус голуудыг шавар шавхай болтол нь ухаж төнхөж, баялгаа зөөж, ард иргэдээ ядууртал, улсаа өрөнд орж дампууртал зүтгэцгээлээ. Өнөөдөр манайд хүн бүр хөгжлийн тухай ярьж, хөгжсөнөө гайхаж, хөгжихгүй байгаагаа шүүмжилж, марган тэмцэлдэх болов.

Улс төрд хүмүүс ирж л байдаг, бас явдаг. Тэд сайнтай ч, муутай ч дурсагдан үлддэг. Зарим нь бүх насаараа улс төрд хүчин зүтгэдэг. Тэгэхээр сонгуулийн ирц бүрдэх, иргэдийн улс төрийн оролцоо өндөр байх зэрэг нь бүх нийтийн хяналт тогтоох механизмыг нэмэгдүүлдэг ч улстөрчид, намуудын үйл ажиллагааг сайн болгож чадна гэсэн үндэслэл аль ч орны жишигт байдаггүй.

Сонгууль болохоор мөнгө элдэв зүйл тарааж, инээж ирчихээд гишүүн болсныхоо дараа унгасныхаа үнэрээ утаад, эргэж ч хардаггүй оддог нөхдийг л сонгож байв. Юун төлөөллөөрөө дамжуулж төрөө удирдах. Төлөөл гэж явуулсан төлсөн татварын мөнгөөр маань тоглоод л дуусдаг. Ард түмний амьдрал өөдөлж, дээшилсэн юм алга. Баян хэсэг нь улам баяжаад, ядуучуудынх нь амьдрал дордсоор л. Дундаж руу орох гэж ядаж яваа цөөхөн хэдийг нь элдэв татвар, татаас, үнийн хөөсрөлт ядуусын эгнээ рүү татаж унагаад л байгаа.

Тэгэхээр иргэд зөвхөн зөв сонголт хийж байж Монгол Улс цаашдаа хөгжих учиртай. Сонгуулийн кампанит ажлын үеэр толгой эргэм олон сурталчилгаа, дуусашгүй мэт хар “PR” хийж талцахын дунд нийгмийн сэхээтэн анги нэр дэвшигчдийн хэн нь хэн болохыг сайтар мэдэж байдаг.

Харамсалтай нь нийгмийн олонх үргэлж улиг болсон буруу сонголтоо хийдэг. Учир нь хэн нэгэн поп улс төрч ил гарч чихэн дээр цэцэг ургуулах төдийд л түүнийг дагаж намирагсад олширдог. Монголд төдийгүй ардчиллын өлгий нутаг АНУ-д поп улс төрчид бий. Гагцхүү иргэд нь тэдэнд тархиа угаалгалгүй, 20 мянган төгрөгөнд нүд, чихээ таглуулалгүй өөрсдийн сонголтоо хийдэг. Тиймдээ ч өнөөдөр улс нь хөгжин цэцэглэж байна.

Харин монголчууд хэзээ...

Улс төрчид ч мөн адил ард түмэнд итгэдэггүй

Угаасаа 20 мянган төгрөгөөр улс орныхоо ирээдүйд зардаг хүмүүст хэн итгэхэвдээ.

АН-ын бүлгээс өргөн бариад буй УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл бараг бүдрэх янзтай. Үүнийг хэн нэгний эрх ашгийн төлөөх тэмцлээс болж ард түмэн эцэс төгсгөлгүй сонгууль хийх эрсдэлтэй хэмээн улс төрчид тайлбарлаж байгаа. Энэ бол нэг талдаа тэдний айдас ч нөгөө талдаа үнэн.

20-хон мянган төгрөгөөр саналаа худалдчихдаг иргэдэд итгэж энэ хуулийн төслийг баталчихвал ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан нэгэн огцрох магадлалтай юм. 

 

 

 

 

 

 

Улс төр
1 сарын өмнө
Үзсэн: 231
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ