Дөрвөн хүн нас барсан ноцтой осол гарчээ
1 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд өчигдөр /2019.07.18/ 15.25 цагт  зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Латио” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Ланд крузер-200” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас дөрвөн хүн хүнд гэмтэж, дөрвөн хүн  нас барсан байна.

45 настай эрэгтэй Ц, 45 настай эмэгтэй Т, 26 настай эрэгтэй Б, арван настай Б нар гэмтлээ даалгүй газар дээрээ нас барсан бол 55 настай эмэгтэй М, 42 настай эрэгтэй Б, 32 настай  эмэгтэй С, дөрвөн настай эмэгтэй  А нар гэмтэж Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Эрэн сурвалжлах
1 сарын өмнө
Үзсэн: 382
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ