Эрхээ хасуулсан ч согтуугаар жолоо барьсан 22 хүнийг баривчилжээ
1 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.07.15-18-ны өдөр нийт 780 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 480 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 40 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. 

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 10 бүртгэгдэж 10 хүүхэд ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтсэн ба 5 нь явган зорчигч хэлбэрээр,  5 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан байна. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан 4 хүүхэд, эцэг эхийн хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ. 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал: 

2019.07.15-ны өдөр СХД-ийн 15 дугаар хороо Өнөр хорооллын гудамж, 1-р хорооллын 23 дугаар байрын хойд замд Nissan X-Trail маркийн автомашины жолооч Б нь, Тоёота приус маркийн О, Honda Insight маркийн Г, Honda Civic маркийн А жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, зорчигч 28 настай, эмэгтэй О, 13 настай, эрэгтэй Х, 11 настай, эмэгтэй А, 4 настай, эрэгтэй Т, 1 сартай, эмэгтэй А, 58 настай, эмэгтэй У нарын 6 хүн гэмтсэн. 

2019.07.15-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын 5-р багийн нутаг “Хөтөл нуур” гэх газар /Аймгийн төвөөс Баруун тийш 65 км-т/ шороон замд Тоёота Prius  автомашин онхолдож,  36 настай, эрэгтэй Т нас барж, зорчигч 34 настай, эмэгтэй Б, 4 настай, эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна. 

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 12, мөргөлдөх хэлбэрээр 7, онхолдох хэлбэрээр 2 тус тус бүртгэгдсэн байна. 

Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн 9 нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсны 6 жолооч, 3 явган зорчигч байсан байна.   

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 144 жолоочийг илрүүлэн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 28.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 36,5 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 50 хувиар тус тус буурч,  гэмтсэн хүн 29 хувиар өссөн  үзүүлэлттэй байна. 

Эцэг эхчүүд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бяцхан үрсдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна.

Эрэн сурвалжлах
1 сарын өмнө
Үзсэн: 295
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ