"Их хурд" наадам болж байна
1 сарын өмнө
Ангилал: Урлаг & спорт

Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан энэ жил найм дахь удаагаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүйн долоо худагт зохион байгуулагдана. 

"Их Хурд-8" уралдааны үеэр үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготой “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам" мөн болно.  

Хүйн долоон худагт зохион байгуулагдах “Их Хурд-8” уралдаанд их насны морьд  18, соёолон, эрлийз дунд ангиллын хүлгүүд 14 км зайд шандас сорих юм. 

Уралдааны эхний өдөр буюу 2019.07.20-ны өдөр 

08:00-10:30 цагт Азарганы уралдаан 

11:30-13:45 цагт Нээлт 

13:00-15:30 цагт Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит     Шилмэл хүлгийн уралдаан

14:00-15:00 цагт Морин циркийн үзүүлбэр 

15:30-17:30 цагт Гийнгоо, марзайн улсын уралдаан 

19:00-22:00 цагт Оройн шоу арга хэмжээ 

Уралдааны хоёр дахь өдөр буюу 2019.07.21-ны өдөр 

08:00-10:30 цагт Их насны морьдын уралдаан 

10:30-12:30 цагт  “Айраг” фестиваль 

12:30-14:00 цагт “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан 

13:00-15:00 цагт Жороо морины уралдаан 

13:00-16:00 цагт “Адуучин тэмцээн” 

17:00-18:00 цагт Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор унага, Эрдэнийн очир зэрэг шагнал гардуулах ёслолын ажиллагаа 18:00-18:20 цагт хаалт болох юм. 

"Их Хурд-8"  уралдааны үеэр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, уралдааны замд өөрчлөлт оруулан жалга, гуу гэтлэхээргүй болгосон байна. Мөн хуурайшилт ихтэй байгаа учир долоо хоногийн эхнээс услалт хийгдэж эхэлсэн. 

Уралдааны үеэр  дэг журмыг сахиулахад 700 гаруй албан хаагч ажиллах юм байна.

Урлаг & спорт
1 сарын өмнө
Үзсэн: 406
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ