Танилц: Ирэх сараас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд
1 сарын өмнө
Ангилал: Нийгэм

Ирэх пүрэв гараг буюу долдугаар сарын 25-наас Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Тодруулбал, 

1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна. 


2. Чингэлтэй дүүрэг 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын зарим замууд


3. Баянзүрх дүүрэг 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж


4. Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам  тус тус долдугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтанд орно. 

Дээрх өөрчлөлт долдугаар сарын 25-ны пүрэв гаргаас эхлэн мөрдөгдөх бөгөөд жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. 

Нийгэм
1 сарын өмнө
Үзсэн: 531
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ