Г.Батбаяр: Маш нууц нэрийн дор хүн хэлмэгдүүлж магадгүй
1 сарын өмнө
Ангилал: Ярилцлагын булан

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн эрүүгийн хэргийн шүүхэд үргэлжилж байгаа. Тэднийг С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр буруутган ийнхүү шүүж байгаа юм.

Тус хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Эрүүдэн шүүсэн гэх энэ хэрэгт хэнийг өмгөөлж оролцож байгаа вэ?

-Маш нууц зэрэглэлтэй хэрэг учир эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдсон есөн хүний нэгийг нь өмгөөлж байгаа. Хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн байр суурьтай байгаа. 

-Яагаад хэрэгсэхгүй болгох гэж байгаа юм бэ. Эрүүдэн шүүсэн бичлэг нь олон нийтэд ил болчихсон шүү дээ?

-Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд бусдыг хүч хэрэглэхээр занал хийлэх, хүч хэрэглэх... гэсэн заалт Эрүүгийн хуулийн 3.2 байдаг. Уг нь эрүүдэн шүүсэн гээд байгаа этгээднь Ц.Амгаланбаатар юм. 

Ер нь сэжигтэн, хохирогчдыг цагдан хорих хуулинд бусдыг дарамтлах, доромжилсон бол сахилгын шийтгэл хүлээлгэнэ хэмээн хуулинд заачихсан. Тиймээс Содномдаржаа, Итгэлтөгс нар сахилгынхаа хариуцлагыг л хүлээх ёстой байсан. 

Гэтэл тэр хүмүүс нь байхгүй болчихоор онц ноцтой гэмт хэргийг илрүүлсэн албан хаагчид буруудаад явж болохгүй. 

-Эрүүдэн шүүх боломжийг нь олгосон юм биш үү?

-Эрүүдэн шүүх боломжийг олгосон гэдгийг нотлох ёстой. Ер нь бол ганц зүйлийг ойлгох хэрэгтэй. Энд мөрдөн байцаах ажиллагаа явагдаагүй. Нууц баримт, мэдээллийг олох тагнуулын үйл ажиллагаа явагдсан. Тиймээс үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. 

-Шүүх хурлыг нээлттэй явуулах боломж бий юу?

-Энэ асуудлыг шүүхд танилцуулна. Угаасаа маш нууц нэрийн доор хүнийг хэлмэгдүүлэх үйл ажиллагаа явагдаж магадгүй гэж үзэж байгаа. 

Ярилцлагын булан
1 сарын өмнө
Үзсэн: 5,326
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ