Старбакс соруулнаас татгалзлаа
19 өдрийн өмнө
Ангилал: Энтертайнмент

Дэлхий нийтээрээ нэг удаагийн соруултай холбоотой асуудлуудыг мэддэг болсон. Филиппиний нэгэн кафе нь нэг удаагийн соруулыг байгальд ээлтэй болгон шинэчилжээ.

Англи Улсын Засгийн газар хүртэл хуванцар соруултай тэмцэхийг оролдож байна. Мөн хүмүүс ч бас хуванцар хэрэглэлтэй тэмцэхийг хичээдэг ч худалдан авагчид төдийлөн буурдаггүй.

Тэгвэл алдарт кофе үйлдвэрлэгч Старбакс нэг удаагийн соруулнаас татгалзах шинэ санаа гаргажээ. Энэ нь соруултай аяга бөгөөд насанд хүрэгчидэд зориулсан аж.  Старбакс нь удаан хугацаанд хуванцар хуванцар соруулын хэрэглээг зогсоохоор төлөвлөж байсан бөгөөд 2020 он гэхэд дэлхий даяар үүнийг ашиглах боломжтой гэж үзэж байгаа аж. Одоогийн байдлаар Канад, АНУ-ын бүх Старбаксын салбардэлгүүрүүд соруулнуудаа шинэчлэх ажилаа эхлүүлжээ.

Мөн энэ соруултай аяга нь хэдийгээр хуванцараар хийгддэг ч дахин ашиглах боломжтой байна. Старбаксийн үзэж байгаагаар соруултай таг нь цай, эспрессо,ундаа, мөстэй кофены стандарт ажээ.

Энтертайнмент
19 өдрийн өмнө
Үзсэн: 2,028
Нийтлэлч:
М.Лхагвадулам
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ