G-Dragon-ы  уран зургийн үзэсгэлэнгээс нэг сая долларын ашиг олно
18 өдрийн өмнө
Ангилал: Энтертайнмент

Өнгөрсөн жилээс реппэр Жи-Драгон нь цэргийн алба хааж байгаа билээ.

Энэ үеэр зэрэгцэнөөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулж байна. Уг үзэсгэлэн нь Тайваньд зохиогдож байгаа бөгөөд наймдугаар сарын 18 хүртэл үргэлжлэх ажээ.

Түүнчлэн Сингапур, Шанхай, Бангкок, Индонези, Жакарта, Хонконг хотуудаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Үзэсгэлэнгийн тасалбар 10 доллараар худалдаалагдаж байна. Тухайлбалдэлхийн өнцөг булан бүрээс фенүүд нь зорьж очин үзэж байгаа ажээ.

Тэрбээр, цэрэгт явхаасаа өмнө уран бүтээлүүдээдижитал болон нийлэг хэвлэмэлээр хэвлэсэн байжээ. Тус уран бүтээлүүдийн тус бүрийг нь 518-288 долларын хооронд худалдаалж байгаа аж.

 Бүх хэвлэмэл зарагдах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 1.05 сая доллар болно хэмээн үзэж байна.

Гэсэн хэдий ч Солонгос улсын иргэд G-Dragon-ыг цэргийн алба хаахын зэрэгцээ бизнес хийж байна хэмээн шүүмжилж эхэлжээ.  Тэрбээр аравдугаар сарын 26-нд цэргийн албанаас халагдах аж.

Энтертайнмент
18 өдрийн өмнө
Үзсэн: 2,700
Нийтлэлч:
М.Лхагвадулам
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ