Алтны ханш 17 хувиар өсчээ
16 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

2013 оноос хойш анх удаа унци (28.35 гр) алтны үнэ 1500 доллараас давлаа гэж "Интерфакс" мэдээлэв. АНУ, Хятад хоорондын худалдааны дайн хийгээд дэлхийн тэргүүлэгч орнуудын төв банкууд мөнгөний бодлогоо зөөлрүүлэх хүлээлт үүссэнтэй холбоотойгоор үнэ өссөн гэж үзэж байна.

Он гарснаас хойш үнэт металлын ханш 17 хувиар өсөөд байна. Энэ оны зургадугаар сард алтны үнэ сүүлийн таван жилийн хугацаанд дээд цэгтээ хүрч унци нь 1339.11 доллар болсон талаар мэдээлж байсан билээ.

Эдийн засаг
16 өдрийн өмнө
Үзсэн: 15,220
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ