"ЛэндМН ББСБ" ХК-ийн хувьцаа хамгийн өндөр өсөлттэй гарчээ
15 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 217,278,919 төгрөгийн үнийн дүн бүхий 358,247 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "ЛэндМН ББСБ" ХК (LEND+2.70%) болон "Тавантолгой" XK (TTL+2.60%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК (AARD-4.33%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-3.93%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын хоёрдогч зах зээлийн арилжаагаар  533 ширхэг үнэт цаас 53.7 сая төгрөгөөр арилжигдсан байна.

"TOP 20" индекс 0.09 хувиар өсч, 20395.33 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,561,595,753,108.15 төгрөг боллоо.

Эдийн засаг
15 өдрийн өмнө
Үзсэн: 1,170
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ