Хотын дарга аа, хийж буй үйлдэл, хэлсэн үг чинь зөрөөд байна
11 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

Улсынхаа төв Улаанбаатарыг толгойлж буй хотын даргын ам ажил хоёр хэрхэн зөрдөгийг нийслэлчүүд бид олонтаа харлаа. Хэдийгээр тэрбээр зарим үед олон нийтэд таалагдах гэж хүнд, хүнд шийдвэрүүдийг гаргадаг ч гэлээ энэ нь ажил болсон нь цөөхөн. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө  “Миний  үед нийтийн эрх ашиг, хотын том зорилго, зорилтын төлөө шийдвэрүүд гарна. Энэ шаардлагуудыг хотын иргэд өөрсдөө харж мэдэрч байгаа. Ингэж байж маш бат бөхөөр тогтсон буруу тогтолцоог өөрчилгө  гэдгийг ч мэдэж байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн жил гаруйн хугацаанд босч  ирсэн, үргэлжилсэн улс төрийн хямралууд байна шүү дээ. Нэг хэсэг нь шударга ёсны хувьсгал гээд байгаа. Нөгөө хэсэг нь нийгмийн захиалга гэж үзэж байгаа. Зарим нь улс төр, бизнесийн бүлэглэл ужигарсан сүлжээг задлах ажиллагаа  ч гэж харж байгаа. Энэ бүхнийг тэгээд яах ёстой юм. Хийх ёстой, цэгцлэх шаардлагатай ажил мөн үү гэвэл мөн. Хэн нэгэн хийх л ёстой. Бүр хугацаа алдахгүйгээр.  Цаашид удаан хугацаанд үргэлжлүүлж унжруулж, сунжруулж болохгүй ийм л нийгмийн захиалга байна гэж харж байгаа” хэмээн тун итгэлтэйгээр ярив.

Мэдээж энэ бол мэдээллийн сайтад өгсөн ярилцлагынх нь нэгээхэн хэсэг. Үнэхээр ч тэр дээр хэлсэн үгэндээ хүрч байна уу гэлтэй шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт гаргасан. 

Тодруулбал, энэ сарын 05-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Яармаг  дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан. Энэ нь Богд уулнаас урссан үерийн усыг зайлуулах шугам хоолойг хаажТалст ширээткомпани барилга барьснаас үүдэлтэйгээр үерийн ус төв зам руу буусантай холбоотой. Тиймээс хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаныхүмүүс үүссэн нөхцөл байдал дээр очиж ажиллаж, дур мэдэн үерийн далан сувгийн  чиглэлийг өөрчилсөн, зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам талбай, нийтийн эдэлбэр газарт учирсан хохирлыг тухайн барилга барьж байсан компанийг бүрэн төлж барагдуулах үүрэг даалгавар өгч, зөвшөөрөлгүй барилга барьсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг  зогсоосон. Үүнийг хүн бүр БРАВО хэмээн шагшин магтаж байна. Гэвч...

С.Амарсайхан хотын даргын ажлаа хүлээж аваад хэдий хугацаа өнгөрсөн билээ гэдгийг тунгаах хэрэгтэй болов уу. Яагаад заавал барьсан замын байгууламж усанд автах хүртэл, байгаль ямар нэгэн байдлаар дохио, мэдээлэл өгтөл хотын удирдлагууд нүдэн балай, чихэн дүлий байсан гэж гэдэг асуудлууд урган гарах нь гарцаагүй. Хотын захирагчийн албатууд огт мэдэхгүй байсан гэж үү.

Угтаа бол нийслэл байтугай улс даяараа бүтээн байгуулалтын ажил явуулах тоотой хэдхэн сартай. Хавраас хойш бүтээн байгуулалт, барилга байгууламжтай холбоотойгоор иргэдийн гомдол тасрахгүй, барилгууд өдөр өдрөөр сүндэрлэн боссоор л байсан. Тэр үед хотын дарга нар чимээгүй л байсан.

Одоо ч гэсэн иргэд гомдол эрээд дийлдэггүй олон барилгуудын үйл ажиллагаа үргэлжилсээр л байгаа. Тэдгээрийн нэг нь бидний мэдээлж байсан Баянгол дүүргийн 5 хороо Ачтан эмнэлгийн урд тал, 3-р эмнэлгийн хойд талд баригдаж буй иргэн Д.Баяраа гэгчийн барилга. Борооны ус зайлуулах хоолойг хаа барилгын сууриа тавьж байсан энэхүү хууль бус барилгыг иргэдийн гомдол, манай сайтын мэдээллийн дагуу Хот хөгжлийн газрын ББХХ-ын дарга Л.Жүрмэддорж болон тус газрын мэргэжилтэн Э.Тэмүүлэн нар шаардах хуудас өгч арайхийн зогсоосон. 

                   /Уг барилга нь бас л нийтийн эзэмшлийн талбайд баригдаж байна/

Ердөө л 10-хан алхам зайд 5 давхар барилга барихаар зориг шуулуудсан мөнгө, хөрөнгө ихтэй, ар тал сайтай хүмүүс ажилласаар л иргэд хохирсоор л. Яг тухайн хэсэгт дахиад 1 барилга баригдаж байгаа. Мөн л нийтийн эзэмшлийн талбайд баригдаж байгаа. Гэтэл хэн нэгэн эрхтэн, дархтан очоод тэрхүү барилгыг зогсоох байтугай, бичиг баримтыг нь ч шалгасан эсэхийг бүү мэд. Энэ мэт барилгууд нийтийн эзэмшлийн зам талбайд хоёр гурваараа сүндэрлэсээр байхад хотын дарга С.Амарсайхан худал үгээр шоу хийж "Миний  үед нийтийн эрх ашиг, хотын том зорилго, зорилтын төлөө шийдвэрүүд гарна" гэж нийслэлчүүдийг хошгируулж байгаа нь ичгэвтэр. 

Хэрвээ тэрбээр.үнэхээр иргэдийн эрх ашиг, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх асуудалд анхаарлаа хандуулах байсан бол урин дулааны цаг эхлэхтэй зэрэгцэн төлөвлөгөөт шалгалтуудаа ч болов зохион байгуулаад эртхэн арга хэмжээ авсан бол нийтийн эзэмшлийн талбай болон ийм барилгууд баригдахгүй байсан.

Харамсалтай нь өнөөдөр сонгууль ойртсон үед гэнэтхэн олон нийтийн эрх ашгийн төлөө хөдөлж, ажиллаж байгаа нь цаанаа бас л асуудал дагуулахаар, сонирхол татахуйц үйлдлүүд биш гэж үү. Хэрвээ хэлсэндээ хүрч ажиллахыг хүссэн бол өдийд ганц үерээс шалтгаалж эвдэрсэн замын асуудалд анхаарал хандуулах бус хариуцсан мэргэлжилтнүүддээ үүрэг өгөөд ч болов хууль бус барилгуудыг хязгаарлах боломж нээлттэй байсан биш гэж үү.

Үнэндээ хэлж байгаа хийж байгаа 2 нь хол зөрүүтэй байхад яаж бид хотын даргад итгэх вэ дээ. 

Улс төр
11 өдрийн өмнө
Үзсэн: 8,138
Нийтлэлч:
Р.Саруул
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ