Тейлор Свифт жендэрийн тэгш байдлыг уриалжээ
11 өдрийн өмнө
Ангилал: Энтертайнмент

АНУ-ын поп од Тейлор Свифт Калифорни мужид зохион байгуулагдсан “2019 Teen Choice Awards” шагнал гардуулах ёслолоос шагнал хүртжээ.

Шагнал гардаж тайзан дээр талархлын үг хэлээд зогсохгүй хүйсийн тэгш эрх байдлыг дэмжихийг уриалсан байна.

Тэрбээр, бэлгийн хүчирхийлэл, дарамт эсэргүүцэх хөдөлгөөнд дуу хоолой болсоор ирсэн бөгөөд “Эмэгтэйчүүдтэй тэгш харьцах хэрэгтэй. Үүний нэг жишээ АНУ-ын хөл бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд байна. Хүмүүс эрэгтэй багийг дэмждэг шигээ эмэгтэй багтай ижил тэгш харьцдаггүй. Гуйя, Гуйя, Гуйя. Тэгш харьцаач. Энэ бол шудрага бус. Дэлхийн хаана  ч энэ асуудал байсаар л байдаг” хэмээжээ.

Энтертайнмент
11 өдрийн өмнө
Үзсэн: 59,502
Нийтлэлч:
М.Лхагвадулам
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ