Налайхын замын ажил 37 хувийн гүйцэтгэлтэй байна
11 өдрийн өмнө
Ангилал: Орон нутаг

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил 37 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө найман хувиар хоцорч байгаа юм байна. Тус замын тухайд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь хийгээд байгаа аж. Авто машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс нэг нь 100 хувь, нөгөө хоёр нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна.  Түүнчлэн асфальтан хучилтыг энэ сарын 20-нд эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. 

Орон нутаг
11 өдрийн өмнө
Үзсэн: 1,764
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ