Ц.Баатарсайхан захирал аа, хор болсон хоолны газруудаа хаагаач!
11 өдрийн өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

“KFC” сүлжээ рестораны тахианы махан бургерийн махыг та шинэхэн, зөөлхөн мах байдаг гэж бодож байна уу? Маш удаан хугацаанд агуулахад хадгалж, хөлдөөсөн байдаг тул шинэлэг чанараа алдсан, дээрээс нь асар их бохир нянгийн “уурхай” болсон байдаг. Үүнийг нь ажилчид барбикью соусаар дэвтээн, зөөллөж, бусад амтлагчуудаар амтлан яг л шинэхэн мэт болгож чаддаг байна. Ийм мах хүний ходоодонд ороод юу болохыг та мэдэж байна уу.

Өнгөрсөн хоёдугаар сард 20 гаруй хүн “KFC”-гийн хоолонд хордож ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж нийгмийг цочроогоод амжсан. Уг нь дээрх асуудал энэ сарын 8-10-ны хооронд болсон ч “Таванбогд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан уг асуудлыг ихэд нууцлахыг оролдсон ч хоолонд хордсон хүмүүсийн тоо ийнхүү нэмэгдсэнээр мэдээлэл ил болж байсан удаатай. 

Тэгвэл KFC-д олноороо хордсон тохиолдол дахин гарчээ. Тодруубал, Өчигдөр буюу найдугаар сарын 12 өдөр Хоумплазагийн урд талын KFC-д хоололсон оюутнууд хордсон байна. Энэ талаар Batlai Chuluunhuu нэртэй жиргээч өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Мэргэжлийн хяналтынхан “KFC” сүлжээ газрыг нэг л газраас түүхий эдээ нийлүүлж байгаа хэмээн үзэж бүх салбарыг нь шинжилгээний хариу гартал хаах ёстой. Гэтэл зөвхөн зөрчил гаргасан ганцхан салбарыг нь түр хугацаанд хаадаг нь Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болоод байгаа юм.

Тэд дүрэм, журам, хуулиа ярьж суух хооронд дахин хэчнээн хүн хордох бол…  Юутай ч Монголын төр мөнгөтэй эрхмүүдийн өмнө хүчин мөхөстдөг гэдгийг энэ удаагийн үйл явдал ч томруунаар харуулчихлаа.

Тиймээс мэргэжлийн байгууллага нь доривтойхон ажиллаж чадахгүй бол анх энэ түргэн хоолны газрыг Монголд оруулж ирсэн “Таванбогд” группын босс Ц.Баатарсайхан хор болсон “KFC” түргэн хоолны газруудаа  бүгдийг нь хааж  ядарсан иргэдээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Өнөөдөр энэ эрхэм хэдэн хор болсон хоолны газруудынхаа үүдийг барилаа гэхэд бидэн шиг гал алдахгүй эрхэм гэдгийг Монголын ард түмэн бүгд мэднэ. Тухайлбал, Энэ хүний мэдэлд гоо сайхны барааны үйлдвэрлэлээс эхлээд, авиакомпани, олон улсын өндөр зэрэглэлийн зочид буудал, банк, автосервис, банк болон нийтийн хоолны газар багтдаг Монголын толгой баячуудын нэг. Гэтэл ийм хөрөнгө цуглуулсан хэрнээ ард түмнийхээ ходоодоор тоглож хэдэн хор болсон хоолны газруудаа хаахгүйгээр ажилуулж байгаа нь түүний хувьд мөнгө л эрхэм зүйл нь хэмээн харуулж байна. Ямартай ч Ц.Баатарсайхан захирал аа, Хор болсон хоолны газруудаа хаагаач гэж хүсэх байна.

Эрэн сурвалжлах
11 өдрийн өмнө
Үзсэн: 2,761
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ