Тогтворгүй төрөөс, булаадаг төр...
10 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

Төр, засгийн удирдлагууд нийтэд таалагдахын тулд урагш нэг алхах бус хойшоо хоёр  алхаад байна уу. Тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчдад нэлээд халтай загнаж байх шиг. Хэзээнээсээ гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын  тулд хэмээн хууль, дүрэм, журамсэдэжбаталсаар ирсэн. Мэдээж тэдний сонирхолыг хөдөлгөж , хөрөнгийг нь татан, хэдэн валют эдийн засагтаа үлдээхийн тулд гэдэг.Харамсалтай хэлж байгаагийнхаа эсрэг үйлдлийг энэ Засгийн газар , сонгууль хүртэл олноор нь гаргах бололтой

Өнгөрөгч өвөл Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байх үедээ Салхитын мөнгөний ордыг төрдавсан”. Бүр тусгай ажиллагаа хэмээн хүчнийхэнтэй  хамтран сүрийг үзүүлсэн.  Харин энэ даваа гарагт Ерөнхий сайдУ.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл өгч Тосон бумбын нуруун дахь лицензийг цуцлуулж өчигдөр тэрхүү шйидвэрийн дагуу МХЕГ, ЦЕГ -ын Ажлын хэсэг очиж ажилласан.

Үнэхээр хууль зөрчиж олгосон зөвшөөрлүүд байв уу, эсвэл гэдгийг уг нь хууль, шүүхийн байгууллагынхан тогтоох учиртай. Гэтэл төр, засгийн удирдлагууд шийдвэр гаргаад л, нөгөөх нь очиж гүйцэтгэхажиллагааявуулаад байгаа нь тун хачирхалтай. Хэрвээ олон нийтэд таалагдах, том дарга нарын сэтгэлийн хөдөлгөөн зэргээр аливаа асуудлыг шийдвэрлэж болох юм бол хууль, шүүхийн хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.

Өмнө нь гадаадын хөрөнгө оруулагчид төр, засгийн тогтвортой байдлыг чухалчилж, өөрсдөд нь хамаатай эрх зүйн ямар орчин бий болж байгаа зэргээс хамааран анхаарлаа хандуулдаг  байсан. Байнга шахам Засгийн газраа сольдог нь асуудал дагуулж байна. Тиймээс тогтвортой байвал хөрөнгө оруулагчид манайхыг зорих хүсэлтэй байгаа ч шийдвэр гаргагчид муйхараар үзээд буй нь харамсалтай. Уг нь  хууль эрх зүйн орчин сайжирч хөрөнгө оруулалт өслөө, гадаад валют нэмэгдлээ гэдэг мэдээ саяхан л ар араасаа хөвөрдөг байлаа. Харин одоо хэдий эсрэгээрээ биш ч хөрөнгө оруулагчдын хувьд чимээгүйхэн нутгийн бараа зорьдог болсон тухайг нэр хүндтэй эдийн засагчид олон нийтийн сүлжээнд иргэдтэй санал бодлоо хуваалцаж харамсаж буйгаа илэрхийлсэн байв.   

Ямартай ч эрх баригчын мулгуй шийдвэрийн дагуу. холбогдох албаныхан шууд хурааж байгаа бол дараагийн удаа бүр Үндсэн хуульдаа суулгаж өгөөд эзэн нь юмаа мэдэж байна хэмээн ихэрхэж суухдаа тулах бололтой. Өдгөө Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд "Газрын хэвлийбүх баялаг төрийн өмч" гэж зааж, оруулахаар эрхэм гишүүд нь тохироогоо хийчихсэн суугаа. Тэгэхээр гадныхан байтугай дотоодын хөрөнгө оруулагчид ч хамаг байдгаа булаалгахгүйн тулд хаяагаа манаад л гараа хумхиад сууж байхаас аргагүй болох нь ээ.

Эдийн засаг
10 өдрийн өмнө
Үзсэн: 3,910
Нийтлэлч:
Б.Отгонзаяа
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ