Б.Хурц нарын шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ
11 өдрийн өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас гурав дахь өдрөө үргэлжилнэ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр Б.Хурц нарыг буруутгаж байгаа юм. Шүүх хурал Төв аймагт болж буй бөгөөд С.Зориг агсны эхнэр Б.Булганаас гадна Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байгаа. 

Харин тус шүүх хурлын шүүгчээр Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар ажиллаж байгаа юм.

Эрэн сурвалжлах
11 өдрийн өмнө
Үзсэн: 2,523
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ