Улаанбаатарт 22 градус дулаан байна
11 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Алтайн өөр говь болон говийн  бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Нийгэм
11 өдрийн өмнө
Үзсэн: 621
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ