Хотынхоон нийтийн тээвэр өвөлд бэлэн үү!!!
10 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

-Нийтийн тээврээ хэзээ сайжруулах вэ-

Саалиа бэлдэхээр саваа бэлдгэгчээр нийтийн нтээврийн асуудлаа бүрэн шийдвэрлээгүй байж замын түгржэлийг бууруулна гээд байгаа Хотын дарга болон түүний албатуудаас ам асуухсан. Маргаашнаас эхлэн хотын замын сүлжээг А, В, С гэж хуваана. Ингэснээр авмашины түгжрэл багасна гээд байгаа. Мөн иргэд ч машинаа орхиж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болно гэх мессежийг ч түгээгээд байгаа. Гэтэл нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл нь ямар билээ гэдгийг санах л хэрэгтэй.

Ая тухтай, дулаан унаагаар үйлчлүүлэхийг хүн бүр хүснэ. Гэтэл нийтийн тээврийн ихэнх унаа нь өвөл болохоор цонх нь цантаж, дулаанаар үлээхгүй хэдэн зорчиг ч хөлдөх шахам явдаг нь өвлийн дүр зураг болсоор удаж байна.

Мэдээж энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийн асуудалтай холбоотой биз. Уг нь хотын дарга өнгөрөгч 3-р сардНийтийн тээврийн шинэчлэлийг үе шаттай хийж, аюулгүй, цэвэрхэн, дулаахан орчинд иргэдэд үйлчилдэг болгохын төлөө ажиллана.” хэмээн мэдэгдэж байсан. Харин энэ шинэчлэлийн ажил ямар түвшиндээ яваа  юм бол.

Арай хэдэн жилийн өмнө сүрийг үзүүлэн байж олны хүртээл болгосон ногоон өнгө бүхий экобусаар нийтийн тээврээ үргэлжлүүлж, өвлийн өнтэй давна хэмээж байгаа  юм биш байгаа. Учир нь 4 жилийн өмнө Монгол инженерийн ур ухаанаас мэндэлсэн  хэмээн 20 ширхэг эко автобусыг 270 гаруй сая төгрөгөөр  нийтийн тээврийн салбарт авч байсан. Гэтэл тэдгээрийн ихэнх нь хөдөлгүүр, эд ангийн эвдрэлтэй  болж  үйлчилгээнд гарахаа байж, баазынхаа хашаанд сул зогсох болжээ. Уг нь стандартын дагуу бол нийтийн тээвэрт 12 жил үйлчилгээ үзүүлэх ёстой. Харамсалтай нь дээрх хугацааны 3-ны 1-т ч хүрэлгүй эвдэрч, сул зогсолтынэзэдболжээ.

Тэгэхээр Хотын даргын хэлсэн нийтийн тээврийн шинэчлэл, нийслэлчүүдийн хөлийг залгуулах ая тухтай автобуснууд хаана байна вэ. Ашиглалтын хугацаа нь хугацаа нь өмнө дууссан, хуучин, эвдэрч, засалгүй болсон, зогсолт хийчихсэн хэдэн  хуучин автобусаа хөдөлгөөнд оролцуулж буудлаас буудлын хооронд хөлдүү мах сэгсчүүлж, амнаасаа уур савсуулсан хэвээр өвлийг давах юм биш биз дээ.

Өчигдөрхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар сонсож, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, “Сонгинодэд станцын барилга угсралтын ажлынявцтай танилцсан. Түүнтэй хамт Нийслэлийн захирагч С.Амарсайхан ч хамт байсан. Эрчим хүчний салбарынхан энэ сарын 10-ний байдлаар өвөлжилтийн бэлтгэл 70.0 хувийн гүйцэтгэлтэй байгаа хэмээн танилцуулсан. Харин нийтийн тээврийнх ямар байгаа бол. Улаанбаатарчууд дахиад л автобус, тролейбусандаа хөлдөхөөс наахнуур, чихэлдсээр байх уу. Хэзээнээс ая тухтай, аюулгүй автобусаар зорчих боломжтой болох бол. Нэгэнт хувийн машинд нь замын бүсчлэлээр  хязгаарлалт хийж байгаа бол ядаж нийтийн тээврийн салбартаа анхаарлаа  хандуулж, иргэдийн  ая тухыг хангасан автобуснуудаа яаралтай оруулж ирээчээ хотын удирдлагуудаа. 

Нийгэм
10 өдрийн өмнө
Үзсэн: 2,623
Нийтлэлч:
Р.Саруул
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ