ДНБ-ий 35 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлж байна
10 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.1 их наяд төгрөгт хүрсэн. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр үүний 11.2 их наяд буюу 35 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлж байна.

ДНБ-д аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь 1990 онд 35.5 хувь байсан бол 1999 онд 19.3 хувьд хүртлээ буурч, 2000 оноос тасралтгүй нэмэгдсээр 2006 онд хамгийн их буюу 36.5 хувийг эзэлж байсан. Аж үйлдвэрийн салбарын 2018 оны нэмэгдэл өртгийн ДНБ-д эзлэх хувийг 1999 онтой харьцуулахад 15.7 пунктээр их, 2006 онтой харьцуулахад 1.5 пунктээр бага байна.

ДНБ-ий 35 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлдэг

Эдийн засаг
10 өдрийн өмнө
Үзсэн: 353
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ