"TOP 20" индекс 0.76 хувиар буурч
11 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 32,069,351 төгрөгийн үнийн дүн бүхий 103,596 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Могойн гол ХК (BDL+15%) болон "Талх чихэр" ХК (TCK+5.88%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH-14.99%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH-11.11%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.76 хувиар буурч, 20079.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,554,589,863,266 төгрөг боллоо.

Эдийн засаг
11 өдрийн өмнө
Үзсэн: 2,690
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ