2020 Паралимп Олимпийн тов зарлагджээ
11 өдрийн өмнө
Ангилал: Дэлхий

Япон улсын Олимп зохион байгуулах хороо Паралимп 2020 зохион байгуулагдах өдрийг зарлажээ.

Тодруулбал, Паралимп 2020 Олимп нь наймдугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийж, есдүгээр сарын 6-ны өдөр өндөрлөх юм байна.

Түүнчлэн, Шагнал гардуулах ёслолыг хоёр салгах бөгөөд нийт 540 алтан медал ялагчид гардуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Энэ жилээс шинээр нэмэгдэж буй Олимпийн төрөл болох таеквондо есдүгээр сарын 3-аас 5-ны хооронд, бадминтон тэмцээний финалын тэмцээн есдүгээр сарын 5, 6-нд болно. Мөн Эрэгтэй, эмэгтэй триатлоны тэмцээн наймдугаар сарын 29, 30-нд, марафон есдүгээр сарын 6-ны өглөө эхлэх байна.

Нэмж дурдахад зохион байгуулалтын хороо тасалбар захиалга энэ оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн албан ёсны вэбсайт дээрээ хүлээн авч эхэлнэ хэмээн мэдэгджээ.

Дэлхий
11 өдрийн өмнө
Үзсэн: 4,251
Нийтлэлч:
М.Лхагвадулам
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ