Эбола вирусын эсрэг үр дүнтэй эм олжээ
10 өдрийн өмнө
Ангилал: Эрүүл мэнд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас туршилтаар гаргасан REGN-EB3, mAb114 гэх хоёр эм Эбола вирусын эсрэг үр дүртэй байна хэмээжээ.

Тухайлбал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад өнгөрсөн онд Эбола вирусээр 1900 орчим хүн амь үрэгдэж, 2800 орчим хүн өвчилснөөс уг эмийг 700 гаруй өвчтөнд туршиж үзсэн байна.

Тэд “REGN-EB3-ийг хэрэглэсэн өвчтөнүүдийн нас баралтын түвшин 29 хувь, mAb114-ийн нас баралтын түвшин 34 хувьтай байсан. Өвчний эхний шатанд REGN-EB3 эсвэл mAb114-ийг ууж байсан өвчтөнүүдийн цусан дахь вирусын түвшин бууж, амьд үлдэх түвшин 90 хувьтай эерэг үр дүн гарсан” тухай дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Эрүүл мэнд
10 өдрийн өмнө
Үзсэн: 1,285
Нийтлэлч:
М.Лхагвадулам
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ