Өнөөдрийн цаг агаар
10 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

Улаанбаатарт үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын  нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 31-36 градус, баруун аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Нийгэм
10 өдрийн өмнө
Үзсэн: 689
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ