Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хэр удаан хорших бол....
10 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцож ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцсон.

 Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүнД.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг баталсан. Энэхүүажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахлах бол орлогч даргаар Ерөнхий  сайд У.Хүрэлсүх ажиллахаар болсон тухайг бид мэдээлж байсан. Тиймээс л өчигдөр Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн хуралд орсон гэсэн үг. 

Хэдийгээр тэд хоршиж байгаа ч зөвшил нь хэр үр дүнтэй байх бол. Нэгэн үе Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг хамтрагчид хэмээн их л шуугьсан ч төд удалгүй тэдний харьцаа муудсан тухайг улстөрийн хүрээнийхэн жиг жуг хийлцэж байсан удаатай. 

Үнэндээ эхнэр нөхөр байтугай эрүү толгой ч салж л байдаггэгчээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын энэ удаагийн хоршил асар их ашиг сонирхол, бодлогын дор салж, нийлдэг гэдгийг тэдний олон ч үйлдэл харуулсан. 

М.Энхбодлдыг УИХ-ын даргын суудлаас түлхэхийн тулд хамтарч байсан тэд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дуулианаар хэсэг буруу харалцсан. Харинодоо яах бол буруу харсан чигээрээ эсрэгцэн харж суух уу эсвэл бүр бүтэн эргэж өөд өөдөөсөө хараад, гар барилцах уу.

Мэдээж Ерөнхий сайд ирэх оны сонгуульд намаа толгойлж оролцоно. Ингэхдээ өмнөх амжилтаас ухраавал шившиг болох нь гарцаагүй. Үүний тулд МАН парламентад олонх байх үедээ олон жилсалхи оруулаагүйҮндсэн хуулийннэмэлт өөрчлөлтийг хийсэн гавьяаг дурдах байв. Харамсалтай нь хоёрдугаархэлэлцүүлгийн өмнө Ерөнхийлөгчахнь хуруу, гараа дүрээд зүгээр суулгахааболих нь.

Нөгөө талд Ерөнхийлөгч ч мөн ард түмнээ бодон байж газрын баялга бас болоогүйшүүх засаглалтай холбоотой заалтуудад өөрчлөлт оруулах ёстой хэмээнлүндэндчихлээ. Мэдээж газрын баялагтай холбоотой хэсэг нь олон нийтэдтаалагдана. Харин шүүх засаглал, парламентын гишүүдийн тоог нэмэх зэрэг заалтнь яах л бол.

Тэгэхээр тэдний хоршил ердөө л цаг хугацааны хувьд хэрхэн тохироо хийхээс шалтгаалах болох ч магадгүй ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн дараа тэд бүр мөсөн тангараг тасрахыг ч үгүйсгэх аргагүй билээ. 

Улс төр
10 өдрийн өмнө
Үзсэн: 3,045
Нийтлэлч:
Б.Отгонзаяа
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ