Хөлбөмбөгт орсон өөрчлөлтүүд №6
9 өдрийн өмнө
Ангилал: Урлаг & спорт

Өмнө шүүгчийг талбайн нэг хэсэг гэж үзэж, бөмбөг шүүгчид хүрсэн ч тоглолтыг шууд үргэлжлүүлдэг нь хөлбөмбөгийн нэг онцлог байсан.

Тэгвэл шинэ дүрмээр  бөмбөг биед нь ойсон тохиолдолд шүүгч шүгэл үлээж, маргаантай бөмбөгний  талаар шийдвэр гаргах юм байна. Өмнө нь дурдсан таван өөрчлөлтөөс гадна өөр бусад боломжит хувилбаруудыг IFAB өнгөрсөн оны арваннэгдүгээр сард урьдчилан хэлэлцсэн бөгөөд тэр үед “Тоглолтын үеэрх гүйцэтгэсэн 11 метрийн торгуулийн цохилт хаалгач, шон, хөндлөвчийн аль нэгэнд торж ороогүй тохиолдолд нэмж цохихыг хориглох” гэсэн заалт нэлээд эрчимтэй яригдсан ч чуулганы үеэр огт яригдаагүй юм.

Хөгжөөн дэмжигч, үзэгчдийн хувьд тоглолтыг удаашруулахгүй байх зорилготой өөрчлөлтүүдийг талархан дэмжиж байгаа бол өөр бусад дүрмийн тухайд тоглогч, дасгалжуулагчид эсрэг тэсрэг байр суурьтай байна. Ялангуяа бөмбөг гарт хүрсэн л бол алдаа гэж тооцох заалтыг Францын нэрт хөлбөмбөгч, хөлбөмбөгийн зүтгэлтэн М.Платини нэгэнтээ шүүмжлээд авчээ.

Тэрбээр, Бөмбөг тоглогчийн гарт хүрсэн л бол шууд алдаа заана гэдэг хөлбөмбөгийн үзэл санаанд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Довтлогч хамгаалагчийн гарыг нь “онилно” шүү дээ. Энэ сайн биш. “VAR” технологийг би анхнаас нь л эсэргүүцдэг байсан. Учир нь, тоглогчид телевиз л бүхнийг үнэн зөв харуулдаг гэж боддоггүй юм.

Урлаг & спорт
9 өдрийн өмнө
Үзсэн: 24,389
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ