Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ
9 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр болно.

Тодруулбал, өнөөдөр 10.00 цагаас чуулганы хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Дашрамд сануулахад АН-ын зүгээс ард нийтийн санал асуулгыг явуулах эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ. 

Улс төр
9 өдрийн өмнө
Үзсэн: 800
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ