Б.Сүхбаатар дарга аа, "Буянт-Ухаа 2”-т будлиан орчихсон уу!!!
10 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

НОСК “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны бүртгэлийн ажлыгэхлүүлээд байгаа. Иргэд Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлхнасны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болонтүүнийг халамжилдаг гэр бүл, Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд,, Өрх толгойлсон эцэг/эх гэсэн 8 бүлгийн дагуу бүртгэл үүсгэн анкетаа бөглөж хүсэлт  илгээсэн.

Цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл  явуулахад нийт 35.058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан гэдэг мэдээллийг НОСК-ийн захирал Б.Сүхбаатар өгсөн.

Мэдээж урьдчилгаа бүрдүүлэх боломжгүй ч орон сууцанд амьдрахыг хүссэн нийслэлчүүд  өөрсдийнхөө үзэмжээр анхны шалгуурыг давна гэж бодсон нь бүртгүүлсэн. Гэвч өдгөө хэдий бүртгүүлсэн ч сонгогдож, орон сууцны  түрээслэгч болно гэдэг эрглзээ төрүүлэхээр байгаа юм.

НОСК-д бүртгүүлсэн дээрх иргэдийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан  Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс журмын дагуу эрэмбэлэхээр заасан. Одоо эрэмбэлэх ажил явагдаж байгаа ч дүр эсгэх маягаар л явуулж байна уу гэж хардахаар байгаа юм.

Уг нь комисс эхний ээлжинд журмын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмбэлж шалгарсан иргэд ажлын 3 хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн  хүлээлгэж өгөх ёстой. Дараа нь ирүүлсэн нэмэлт материалд нөхцөл байдлын  дүгнэлт хийх ажил явагдах бөгөөд шаардлага хангасан иргэндНийслэлийн Орон сууцны корпораци”-иас орон сууцанд хамрагдах батламжаа гардан авч  гэрээ байгуулж байранд нь оруулна гэж заасан.

Тэгвэл бүртгүүлсэн 35.058 иргэн түрээслээд өмчлөх, энгийн түрээс гэсэн 2 ангилалд тус тусын бүлгээр бүртгүүлсэн бөгөөд тэднээс эхний ээлжинд 550 хүн л тэнцсэн байгаа.

Харин тэдгээрээс 6.542 зөвхөн төрийн албан хаагч гэсэн ангилалд бүртгүүлсний 72 нь  эхний ээлжинд тэнцсэн. Бусад ньхүлээлгэ”-нд шилжиж байгаа хэрэг. 6470 иргэн үлдсэн гэсэн үг. Гэтэл үлдсэн хүмүүсийн дунд зарим нь 2-9 удаа дугаарлалтад дараалан бүртгүүлж, эрэмбэлэгдэхдээ ч мөн л тэр хэвээрээ жагссан байгааг та бүхэн дараах зурган хүснэгтээс харж болно.

                                      \Уншигч та дээрх хүснэгтээс нэг хүний нэр хэдэн удаа орсныг харж болно\
Уг нь НОСК-с мэдээлэл өгөхдөө ямар нэгэн байдлаар буруу мэдээлэл өгсөн бол хар  жагсаалтад оруулна гэх зэргээр сүрийг үзүүлээд байсан ч зарим хүн ийн давхар  бүртгүүлж, эрэмбэнд ч жагсаалтаараа байгаа нь яг ямар шалгуураар иргэдийг  эрэмбэлсэн бэ гэдэг асуултыг бий болгож байна.

Мөн бүртгэлийг харахад латин үсгээр овог, нэрээ, түүнийхээ оронд мэйл хаягаа бичсэн хүмүүс ч бусдаас дээгүүр эрэмэлэгдсэн байгаа юм. Тиймээс эхний шалгуураа яг ямар зарчим баримталж явуулсан нь тодорхой хэмээн иргэд нэлээд бухимдалтай байна. Тэр ч утгаараа сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс яг ямар ажил хийсэн бэ гэдэг нь анхаарал тахах нөхцөл болоод байна.

Тиймээс Б.Сүхбаатар захирлаа хууль дүрэм ярьж сүрийг үзүүлчихээд ар хударгаар нь будлиан хийж суугаа юм биш биз дээ гэж асуумаар байна. Ямартай ч тэд энэхүү нэг хүний нэр хэдэн удаа давхацаж орсон тухайд аятайхан гэгчийн тайлбар өгч арьсаа хамгаалах нь лавтай.

 

Нийгэм
10 өдрийн өмнө
Үзсэн: 40,792
Нийтлэлч:
Р.Саруул
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (3)
Холбоотой мэдээ