Зөгийн лавны тухайд
10 өдрийн өмнө
Ангилал: Эрүүл мэнд

Лав нь 5-16 өдрийн бойжилттой залуу ажилчин зөгийн хэвлийн сүүлчийн 4дэхь хагас цагирагт байрладаг лав ялгаруулах булчирхайны шүүрэл бөгөөд байр сархиагаа барьдаг. Шинэ ялгарсан лав шингэн байдалтай, цагаан өнгөтэй байх ба цаашид удах тусам өнгө нь хувирч шаргалдуу болно.

Лавны найрлагын 72%-ийг эфирийн тос, үлдэх хувийг бусад нүүрс ус, эрдэс бодис, нүүрс төрөгч, будагч, үнэрт бодисууд эзэлнэ. Лав 60-68 хэмд хайлна. Үүнээс өндөр хэмд хайлдаг лавыг өндөр чанартайд тооцдог. Зөгийн лав ялгаруулах булчирхайгаас 1 удаа 1.5мл лав ялгардаг ба 1 сархиаг барьхад 140 гр лав ордог. Шинэ барьсан сархиаг 100% цэвэр лав байдаг. Зөгий сархиагдаа өндөг авгалдайгаа бойжуулж бал тоосормогоо хадгална. Сайн чанарын лаваар зөгийн сэмж үйлдвэрлэдэг.

Мөн эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглана. Нисэх онгоц машин техник, хими, нэхмэл, арьс шир, мебель зэрэг олон салбар түүхий эд болгон өргөн ашигладаг. Зөгийн аж ахуйгаас гарч буй лавны 40 хүртэлх хувийг сэмж үйлдвэрлэхэд, 20-25%-ийг радио техник, нисэх онгоц, машин техник, хими, нэхмэл, мебель, эм, гоо сайхны үйлдвэрлэлд ашиглаж байна. Зөгийн лавыг яр шарх, хатиг, түлэгдэлтэнд түрхлэг болгон хэрэглэдэг ба мөн лавыг шүд өнгөртөх, чулуужихаас сэргийлдэг төдийгүй буйлыг бэхжүүлж шүлсний ялгаралтыг идэвхжүүлдэг. Лав нь арьсны хучаас эдийн хэвийн хөгжилд зайлшгүй шаардлагатай амин дэм агууллагддагаараа чухал ач холбогдолтой. Тус бүр 30гр лав, бал, сонгины шүүсийг хольж гал дээр зугуухан хайлтал нь хутгаж бэлэн болгоно.

Өглөө оройд нүүрэндээ бүрхэвч болгон тавиад 20-25 минутын дараа үлдэгдлийг арчиж авна. Нүүрний арьсны уян хатан чанар алдагдаж үрчлээ тогтсон арьсанд сайн засал болно.

Эрүүл мэнд
10 өдрийн өмнө
Үзсэн: 24,134
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ