"Бүсчлэлийг нэвтрүүлснээр иргэд хуулиа биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцох байсан"
9 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд хуваахаар төлөвлөж байсан. Гэвч бүсчлэлд хуваах талаар санал асуулгад оролцсон иргэдийн 64 нь дэмжихгүй, 36 нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан замын бүсчлэлийн асуудлыг түр хугацаагаар хойшлуулсан талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар холбогдох газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Энэхүү бүсчлэл нь ямар нэгэн торгууль ногдуулах, татвар нэмэх тухай асуудал биш байсан. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх тухай зохицуулалт байсан. Өнөөдөр нийт авто машин эзэмшигчийн 72 хувь нь татвараа төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй байна. Эдгээр иргэдийг хуулиа биелүүлээсэй, замын хөдөлгөөнд соёлтой оролцоосой л гэж энэ зохицуулалтыг хийх гэж байсан.

Нийтийн тээврээ сайжруулсны дараа дахин энэхүү зохицуулалтын тухай ярина. Монгол Улсад 1200 нийтийн тээвэр байгаа юм байна. Түүний 90 хувь нь ирэх онуудад ашиглалтаас гарна. Ингэснээр тэр хэмжээний нийтийн тээврийг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд олон хувилбарт нийтийн тээврийн үйлчилгээнд шилжих юм. Одоогоор “Sky way”, “Cable car”,  тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа" гэв.

Нийгэм
9 өдрийн өмнө
Үзсэн: 1,389
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ