Ослын улмаас 307 иргэн нас баржээ
9 өдрийн өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Тээврийн цагдаагийн албанаас долоодугаар сарын статистик мэдээллийг танилцуулав. Энэ хугацаанд 41 мянган зам тээврийн ослын дуудлага тус газар очсон байна. Зам тээврийн ослын улмаас 307 иргэн нас баржээ. Үүний 81 хувь нь буюу 236 нь орон нутгийн замд аж. Тэгвэл мөн хугацаанд 441 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

Зам тээврийн ослын шалтгаан нь хурд хэтрүүлэхтэй холбоотой гэнэ. Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яах вэ” аян өрнүүлж зуны турш 35 мянган хурд хэтрүүлсэн зөрчил илрүүлжээ. Гэсэн ч хурд хэтрүүлэх зөрчил буурахгүй. Түүнээс шалтгаалсан осол буурахгүй байгаа гэнэ.

Эрэн сурвалжлах
9 өдрийн өмнө
Үзсэн: 2,224
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ