Халиар тэр чигээрээ витамин
3 сарын өмнө
Ангилал: Эрүүл мэнд

Голдуу ялзмаг ихтэй шаварлаг хөрсөнд ургадаг, олон наст ургамал. Урт нь 50 сантиметр хүрдэг, 4-6 сарын хооронд цэцэглэдэг. Сармисны үнэртэй төстэй. Халиар нь олон төрлийн витамин, манган, магнизм, төмрийг агуулсан байдаг учраас бактерийг сайн устгаж үрэвслийг дарах, цусны эргэлтийг сайжруулах, судасны хатуурал, зүрхний шигдээс өвчнөөс хамгаалах чанартай ажээ. Европод халиарыг цус цэвэрлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, цагаан хорхойг арилгахын тулд чанаж болгон хандалж хэрэглэдэг байжээ. Өдөр тутмын хүнсэнд хэрэглэхдээ салат хийх, талхтай хольж идэх маягаар хэрэглэвэл илүү тустай.

Манайхны хувьд хавар 4-5 сард халиар түүж, халиартай бин, хуушуур хийх, татаж дарах гэх мэтээр хэрэглэдэг. Тэгвэл бидний хэрэглэдгээс арай өөр арга ч байдаг байна. Тодруулбал халиарыг цөцгийн тосонд нөөшлөх арга байдаг аж. Үнэхээр онцгой сонсогдож байгаа биз.

Орц: 500 гр давсгүй цөцгийн тос /тасалгааны хэмд зөөлрүүлсэн/, 250 гр жижиглэж хэрчсэн халиар, давс, шинэхэн нунтаг хар перец. Холигчинд цөцгийн тосоо хийж зөөлөртөл нь хутгаад хэрчсэн халиараа нэмж сайтар холино. Давс, перецээр амтлаад хүнсний скоч эсвэл пергамент цаасанд боож, хөргөгчинд хийнэ.

Ингэж бэлтгэсэн цөцгийн тосыг хөргөгчинд 1 долоо хоног хүртэл, хөлдөөгчинд 4 сар хүртэл хугацаагаар хадгалж болдог. Энэ дашрамд халиарны тухай хэдэн зүйлийг хэлье. Халиар нь ялзмаг ихтэй шаварлаг хөрсөнд ургадаг олон наст ургамал бөгөөд хавар 4-5 сарын хооронд түүдэг. Сармистай төстэй үнэртэй болохоор ойн сармис, зэрлэг сармис, баавгайн сонгино, еврейн сонгино, цыганы сармис гэх мэтээр нэрлэдэг.

Элсэрхэг хуурай хөрстэй хөрсөнд бага зэрэг ялзмаг холиод намар халиар тариалбал хавар цэцэглэхээс нь өмнө түүж аваад хүнсэндээ хэрэглэж болно. Халиар нь цус цэвэрлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, цагаан хорхойн эсрэг эмчилгээнд хэрэглэгддэг ач холбогдолтой. Харин ходоодны өвчтэй хүмүүс чанаж болгоод багаар хэрэглэх, түүхийгээр нь хэрэглэхгүй байх хэрэгтэй гэнэ.

Эрүүл мэнд
3 сарын өмнө
Үзсэн: 1,736
Нийтлэлч:
Х.Маргад
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ