Путин Монголоор дамжуулан нефтийн хоолой тавих сонирхолтойгоо илэрхийлжээ
9 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

ШХАБ-ын уулзалтаар Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүд хэлэлцээр хийсэн. Энэ үеэр улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлсон “Дунд хугацааны замын зураглал” болон хамтын ажиллагааны тодорхой төслийг тогтсон “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” гэсэн хоёр чухал баримт бичгийг хэрэгжүүлэх асуудлаар талууд санал солилцжээ.

Талууд төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах төсөл, Азийн автозамын сүлжээний “АН-3” чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлэх гэсэн нийтлэг ойлголтод хүрчээ.

Энэ үеэр Монгол Улсад туйлын ашигтай байж болох нэгэн асуудлыг Оросын зүгээс гарган тавьсан байна. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Монголын талаас удаа дараа тавьж буй ОХУ, БНХАУ-ыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг БНХАУ-ын тал хүлээн авч, нааштай хандана гэдэгт найдаж байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс шат ахиулан оролцох бололцоог судалж, улс төрийн хүрээнийхэн олон нийтийнхээ санаа бодлыг сонсч, хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх тус байгууллагын хүрээнд ч манай гурван улсын хамтарсан “Эдийн засгийн коридор” хөтөлбөр хэрэгжинэ гэдэгт найдаж байна” хэмээжээ.

Эдийн засаг
9 өдрийн өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (2)
Холбоотой мэдээ