Э.Отгонбаярын бие даасан “Хязгааргүй” нэртэй үзэсгэлэн Унгарын Будапешт хотын Йожефварош галерейд энэ сарын 4-ний өдөр нээлтээ хийжээ. Эл үзэсгэлэн нь Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ сарын 28-ны өдрийг хүртэл Йожефварош галерейд үргэлжлэх юм байна.
Э.Отгонбаяр нь дундад зууны үед байсан ламайзм, махаяана, буддын шашны сүм, дуганы энгэр талын зураг чимэглэл, миниатур буюу бичил уран зургийн уламжлалыг суурь болгон уран бүтээлээ туурвидаг уран зураач юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334