АН-ын даргын сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болох нь гэдгийг нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн хүмүүсээс харж болно. Гэхдээ энэ сонгуулийг будлиантуулж, АН сэхэхгүй болтол сөхрүүлэхийг хүсэгчид ч байгаа бололтой. Товчхондоо АН даргаа дүрмийн бусаар сонговол Дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй.
Уг нь энэ сарын 5-ны 20:00 цагт нэр дэвшигчдийн бүртгэл дуусгавар болж, Дотоод сонгуулийн хороонд 18 хүн бүртгүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн. Намын Дотоод сонгуулийн хороо тухайн үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг бүртгэхээс татгалзсан. Тэдний хувьд АН-аас аль хэдийн татгалзаж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж явсан хүмүүс.
Тэгвэл өнөөдөр тус Дотоод сонгуулийн хороо 13:00 цагт хуралдаж, дээрх хүмүүсийг бүртгэж авах асуудлаар хуралдахаар болсон тухай эх сурвалжууд хэлж байна.
Тэгэхээр хэрвээ АН-ын Дотоод сонгуулийн хороо Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг бүртгэвэл намын Үндсэн дүрмээ зөрчсөн явдал болно.
Учир нь Монгол Улсын Дээд шүүх намын Үндсэн дүрмээ ЗӨРЧСӨН гэх заалтаар АН-ыг даргагүй хэвээр нь үлдээх нь гарцаагүй.
Тиймдээ ч АН-ын Дотоод сонгуулийн хороо улстөрийн томоохон хүчний бодлогыг тодорхойлох эрх мэдлийг атгаж байгаагийн хувьд намынхаа Үндсэн дүрмийг баримтлахаас аргагүй юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334