Эд Ширан: Охин маань миний дууг сонсоод уйлаад байдаг

“Shape Of You”, “Prefect” зэрэг дуугаар олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Английн нэрт дуучин Эд Ширан саяханы нэгэн ярилцлагадаа өөрийн охин Лирагийн талаар дурджээ.

Тэрбээр “Охин маань миний шинэ дуунуудыг сонсохоороо зүгээр л уйлаад байдаг. Тиймээс одоохондоо миний хамгийн том фенүүдийн нэг нь биш бодож байна. Гэхдээ миний хит болсон дуунуудад үнэхээр дуртай. Ялангуяа Shape Of You-д үнэхээр дуртай” гэсэн байна.

Лира нь дуучин Ширан болон түүний эхнэр Черри нарын анхны хүүхэд бөгөөд өнгөрсөн оны 9 сард төрсөн, одоо 8 сартай юм.

Төстэй мэдээ