Солонгос дууны клипэнд “Монгол гэр” гарчээ

Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг “RED VELVET”-ын гишүүн Жое өнөөдөр/2021.05.31/ өөрийн анхны бие даасан цомогт багтсан “Hello” дууны клипээ цацсан билээ.

Тэгвэл энэхүү зуныг мэдрүүлэх, шинэлэг төрхтэй гэгээлэг дуунд Монголын үндэсний гэрийг дүрслэн харуулжээ.

Тэрбээр өмнө нь очиж үзэхийг хүсдэг газраараа Монгол орныг сонгож байсан удаатай бөгөөд цэлмэг тэнгэр, уудам талыг нь хармаар байна гэж хэлж байсан юм. Энэ ч утгаараа Жое өөрийн соло дууны клип дээрээ Монгол гэрийг харуулахыг хүссэн байх.

Жое энэхүү цомгийнхоо талаар “Миний тайзны нэр бол Жое буюу баяр баясал гэсэн утгатай. Иймээс дуугаараа дамжуулан сонсогчдод баяр баясгалан, итгэл найдвар төрүүлэх эрч хүчийг өгөхийг хүсч байна. Би ч хүчээ 200% дайчилсан” гэжээ.

Төстэй мэдээ