“Penthouse” киноны залуу жүжигчдийн тухай сонирхолтой баримт /парт1/

Солонгосын SBS телевизийн уран бүтээл “Penthouse” гэх олон ангит кино гараад өдөө 2 улирлын дугаарын нүүрийг үзэж байна.

Хайр, хагацал, өшөө авалт, хөрөнгө мөнгө, нийгмийн давхарга, хүүхдээ гэсэн эхийг хайрыг харуулсан уг киноны нэгдүгээр бүлэг 2020 оны 10 дугаар сарын 26-нд нээлтээ хийсэн бол хоёрдугаар бүлэг нь энэ оны 1 дүгээр сарын 12-нд гарч амжилттай дууссан юм. Тэгвэл тус киноны гуравдугаар бүлэг энэ сарын 4-ний өдөр эхэлнэ гэдгийг телевиз, зураг авалтын багийн зүгээс албан ёсоор мэдэгдэж олны хүлээлтийг үүсгээд байгаа.

Энэ хугацаанд гарч буй анги болгоноороо үзэгчдийн зүрхийг эзэмдэн, дараагийн ангийг хүлээх хүлээлтийг ихээхэн үүсгэсэн энэхүү драмад Солонгосын олон чадварлаг жүжигчид дүр бүтээсэн нь ч мөн багагүй шуугианыг дэгдээгээд байна.

Тэгвэл уг киноны гол дүр буюу хүүхдүүдийн дүрийг бүтээсэн жүжигчдийн товч намтар, сонирхолтой мэдээллийг танд хүргэе.

Ким Ён Дэ

Төрсөн он сар : 1996.03.02

Төрсөн газар : Сөүл хот

Мэргэжил : Жүжигчин, модел

Өндөр : 185см

Тэрбээр анх 2017 онд “Secret Crushes: Special Edition” гэх кинонд дүр бүтээж жүжигчний карьераа эхэлсэн юм. Үүнээс хойш нилээд олон кинонд болон веб драмад туслах дүр бүтээж явсаар 2019 онд “Extraordinary You”-д тоглож анхны гол дүрээ бүтээсэн бөгөөд үүгээр дамжуулан нийтэд танигдсан.

Ён Дэ нь англи, солонгос, хятадаар чөлөөтэй ярьдгаас гадна гитар, төгөлдөр хуур тоглож чаддаг. Мөн 185 см өндөртэй тул модел, загвар өмсөх чиглэлээр ажилладаг ба Сөүлийн загварын долоо хоногт оролцож байсан. Түүнийг фенүүд нь жүжигчин Kang Dongwon-той адилхан гэдэг.

Penthouse кинонд нухацтай, ухаантай, тэвчээртэй Сеок Хуны дүрийг бүтээсэн ч энэхүү дүрээсээ амьдрал дээрээ тэс өөр болохоо нэгэн ярилцлагын үеэр хэлж байсан юм.

Хан Жи Хён

Төрсөн он сар : 1996.03.21

Төрсөн газар : Сөүл хот

Мэргэжил : Жүжигчин, модел

Өндөр : 170см

Солонгосын Үндэсний Урлагийн их сургуульд драмын ангид сурч жүжигчин болох гараагаа эхлүүлсэн. Анх 2017 онд “Soul Driver” гэх кинонд жижиг дүр бүтээсэн нь мэргэжлээрээ ажиллах анхны алхам байсан бөгөөд 2019 онд “The Wind Blows” кинонд тоглосон нь олонд танигдахад тусалсан юм.

Тэрбээр Солонгосын залуу үеийн тэргүүлэх зэрэглэлийн загвар өмсөгч гэгддэг ба “Singles” зэрэг олон сэтгүүлийн нүүрийг чимж байсан туршлагатай.

“Бага байхаасаа жүжигчин болно гэж мөрөөддөг байсан ба дунд ангиасаа моделиор ажилласан нь жүжиглэхэд нь их тус болсон. “Penthouse”-д тоглосноор маш их шинэ зүйлсийг сурч авсан бөгөөд ахмад жүжигчдээсээ харж, их суралцсан. Мөн миний дүр ууртай, баян айлын дураараа охины дүр учраас дүрээ зөв гаргахыг их хичээсэн. Юм хаях, юм эвдэх, урах зургийн үзэгдэл их байсан ч өмнө нь ийм үйлдэл хийж байгаагүй тул өөрийгөө өөрчилж чадвараа харуулснаар ийм их магтаалыг хүртэж байна. Гуравдугаар бүлэг дээр дүрээ хийсэн хэргийнхээ төлөөсийг төлөөсэй гэж хүсэж байна. Мөн дэмжиж буй бүх хүмүүст баярлалаа. Та бүхний бүх сэтгэгдлийг унших дуртай. Пентхаусын дараа романтик инээдмийн кино эсвэл ханбокт дуртай болохоор түүхэн кинонд тоглохыг хүсэж байна” хэмээн ярилцлага өгчээ.

Үргэлжлэл бий...

Төстэй мэдээ