“Penthouse” киноны залуу жүжигчдийн тухай сонирхолтой баримт /парт2/

Солонгосын SBS телевизийн уран бүтээл “Penthouse” гэх олон ангит кино гараад өдөө 2 улирлын дугаарын нүүрийг үзэж байна.

Хайр, хагацал, өшөө авалт, хөрөнгө мөнгө, нийгмийн давхарга, хүүхдээ гэсэн эхийг хайрыг харуулсан уг киноны нэгдүгээр бүлэг 2020 оны 10 дугаар сарын 26-нд нээлтээ хийсэн бол хоёрдугаар бүлэг нь энэ оны 1 дүгээр сарын 12-нд гарч амжилттай дууссан юм. Тэгвэл тус киноны гуравдугаар бүлэг энэ сарын 4-ний өдөр эхэлнэ гэдгийг телевиз, зураг авалтын багийн зүгээс албан ёсоор мэдэгдэж олны хүлээлтийг үүсгээд байгаа.

Энэ хугацаанд гарч буй анги болгоноороо үзэгчдийн зүрхийг эзэмдэн, дараагийн ангийг хүлээх хүлээлтийг ихээхэн үүсгэсэн энэхүү драмад Солонгосын олон чадварлаг жүжигчид дүр бүтээсэн нь ч мөн багагүй шуугианыг дэгдээгээд байна.

Тэгвэл уг киноны гол дүр буюу хүүхдүүдийн дүрийг бүтээсэн жүжигчдийн товч намтар, сонирхолтой мэдээллийг танд хүргэе.

Чой Е Бин

Төрсөн он сар : 1998.09.02

Төрсөн газар : Сөүл хот

Мэргэжил : Жүжигчин

Өндөр : 170см

Пентхаус драма дээр тэрбээр ээждээ бусдаас ялгарч үргэлж номер нэг нь бай гэж шахуулдаг, энэхүү стрессээ хэрхэн даван туулахаа мэдэхгүй алдаа гаргаж, гэнэн зан нь эвдэрч буй өрөвдөлтэй охины дүрийг бүтээдэг ба энэ нь түүний анхны уран бүтээл юм.

Драмын дүрээсээ ялгаатай нь Е Бин бодит амьдрал дээрээ эрдэм шинжилгээний өндөр мэдлэгтэй нэгэн аж. Энэ салбарын шилдгүүдийн нэг гэгдэх Солонгосын Үндэсний Их Сургуульд суралцан төгссөн ба 2017 онд тус сургуулийг сонгохоосоо өмнө Өмнөд Солонгосын бусад 5 шилдэг их дээд сургуулиас суралцах урилга авсан гэх мэдээлэл байна.

Тэрбээр драма дээрх ээж Чон Со Жин буюу жүжигчин Ким Сү Ёны хамт “J-wide company”-д харьяалагддаг бөгөөд түүнд төрсөн өдрөөр нь бэлэг явуулж, үе үе хамт хоол авч өгдөгт нь баярлалаа гэж нэвтрүүлгийн үеэр хэлж байжээ. Солонгосчууд түүнийг ирээдүйд Сү Ён шиг хүчирхэг жүжиглэлттэй эмэгтэй болно гэж магтах болжээ.

Е Бин дугуй унах, сулжанггүү бүжиглэх, уран гулгалтаар хичээллэх дуртай.

Жин Жи Хи

Төрсөн он сар : 1999.03.25

Төрсөн газар : Сөүл хот

Мэргэжил : Жүжигчин

Өндөр : 163см

 

 

 

 

 

 

 

 

 

Уг драмад тоглож буй бусад залуу жүжигчдээс ялгаатай нь түүний жүжгийн карьер ердөө 4 настай байхад нь эхэлсэн. 2003 онд “Yellow Handkerchief” киноноос авахуулаад “Alone in Love, East of Eden, Hansel and Gretel, High Kick Through the Roof, Moon Embracing the Sun, The Huntresses, Fight For My Way, 100 Days My Prince” гээд өдгөө алдартай 30 гаруй уран бүтээлд тоглосон арвин туршлагатай. Гэвч жүжигчний мэргэжлээр их сургуульд суралцаад зарим хичээл дээрээ В авах болсон тул А+ авах хүсэл нь түүнийг зовоох болсон байна.

Түүний хамгийн дуртай эрэгтэй жүжигчин нь Park Seo-joon бөгөөд хархаар зүрх нь дэлбэрэх гэж байгаа юм шиг л болдог гэж нэвтрүүлгийн үеэр хэлж байжээ.

Түүний нийт хөрөнгө 1-2сая ам.доллараар хэмжигддэг гэнэ.

Мөн Пентхаусд тоглосноос хойш нойр нь хүрэхээ больсон гэдгийг зураг авалтын үеэр мэдэрсэн ба өдөрт 4 цаг орчим л унтаж, нэмэлт шим тэжээл хэрэглэдэггүй тул үнэхээр их ядрах болсон гэжээ. Гэхдээ “Чон Со Жин шиг дүрд тоглож үзэх хүсэлтэй байгаа. Ууртай, сэтгэл хөдлөм жүжиглэлт нь маш сайн тул туршиж үзэхийг маш их хүсэж байна” гэжээ.

Ким Хён Сү

Төрсөн он сар : 2000.06.23

Төрсөн газар : Ёнгин хот

Мэргэжил : Жүжигчин

Өндөр : 165см

10 настайдаа анх “Try to Remember” кинонд олны дүрд тоглож байсан. Харин үүний дараагаар 2011 онд Silenced, 49 Days кинонуудад тоглосон нь түүний жинхэнэ гараа байсан аж. Одоогоор түүний урын санд 20 орчим бүтээл тооцогддог.

Одноос ирсэн чи минь драмад хамтран тоглосон эрэгтэй жүжигчин Ким Сү Хён нь түүний үлгэр жишээ авдаг уран бүтээлч.

Саяхан болсон 57 дахь Бэксан урлагийн авардаас “Шилдэг залуу жүжигчин цом”-ыг хүртсэн.

Мөн 2018 онд тоглосон “Be With You” кинондоо их дуртай ба жинхэнэ хайрыг мэдрүүлсэн кино гэж боддог ажээ.

И Тэ Бин /жинхэнэ нэр : И Сэ Вүн/

Төрсөн он сар : 1996.01.22

Төрсөн газар : Бусан хот

Мэргэжил : Жүжигчин, дуучин, рэппэр

Өндөр : 177см

Тэ Бин бол Өмнөд Солонгосын “MYTEEN” гэх хөвгүүдийн хамтлагийн гишүүн асан. Тэрбээр хамтлагтаа рэппэрийн үүрэг гүйцэтгэдэг байсан ч зарим нэг асуудлын улмаас 2018 онд хамтлагаасаа гарч 2019 онд хамтлаг нь тарж байгааг мэдэгдсэн юм. Хамтлагаасаа гарсныхаа дараа жүжиглэлтийн карьертаа түлхүү анхаарал хандуулах болсон ба Пентхаус нь түүний том дүр авч буй анхны уран бүтээл юм.

2018 онд ЕХО хамтлагийн ахлагч Сухогийн гол дур бүтээсэн “Rich Man” олон ангит киноны 11 дүгээр ангид жижиг туслах дүр бүтээснээр жүжигчин болох гараагаа эхлүүлсэн. 2020 онд “365: Repeat The Year” кинод мөн туслах дүр бүтээсэн түүхтэй.

Тэ Бин Шинэ Зеландад сурч байсан тул англиар чөлөөтэй ярьдгаас гадна түүний IQ нь 142 буюу өндөрт тооцогддог. Урлагийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө сурталчилгааны загвар өмсөгч байсан.

Өмнөх жүжигчдийн баримтыг эндээс уншаарай.

Төстэй мэдээ