Мона Лиза зургийн хуулбар дуудлага худалдаагаар 330 мянга евро хүрнэ

Леонардо да Винчигийн алдарт Мона Лиза зургийн хуулбарыг Парист дуудлага худалдаагаар 300,000 евро хүргэж зарах боломжтой хэмээн таамаглаж байна.

Энэхүү хуулбар нь XYII зууны эхэн үед да Винчигийн дагалдагчаар зурагдсан гэж үздэг бөгөөд өмнө нь Рэймонд Хеккинг гэх эрхэм эзэмшдэг байжээ. Иймд уг хуулбарыг урлаг судлаачид Мона Лиза Хеккинг гэж нэрлэх болсон юм.

Кристи дуудлага худалдааны газрын мэдэгдэлд, “Энэ бүтээл, түүний түүх нь Мона Лиза болон Леонардо да Винчигийн аура үргэлжид татагдаж ирсэн сэтгэл татам байдлыг харуулдаг” гэжээ.

Төстэй мэдээ