Хэнтийд Н.ГАНБЯМБА тодорно

Хэнтий аймаг буюу УИХ-ын 18 дугаар тойрогт НӨХӨН СОНГУУЛЬ зохион байгуулах нь тодорхой боллоо. МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор тус тойрогт ор гарч байгаа юм.

Нэгэнт өөрсдийн болгосон учраас МАН зүгээр тавьж туухгүй. Тиймээс хамгийн сайн, аймагтаа хүлээн зөвшөөрөгдсөн Н.Ганбямбыг зүтгүүлэх талаар ярьж байгаа аж.

Н.Ганбямбын хувьд өмнө нь парламентын гишүүн байсан. Өнгөрсөн хугацаанд аймгийнхаа МАН-ын даргаар ажиллаж, 2020 оны сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан нэгэн.

Гэвч У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар мань хүнийг үлдээж, нэр дэвшсэн. Гэхдээ Н.Ганбямбыг хоосон орхиогүй бөгөөд мань хүн ч өөрөө “БИ ЯАХ ВЭ, ХҮҮГЭЭ Л...” гэсэн юм гэдэг.

Тэр ч  утгаараа аав нь нэр дэвших байтугай бүх албан тушаалаа өгч, түүний хүү Г.Дөлгөөн  Монголбанкны тэргүүн дэд захирал болсон гэх яриа ч байдаг. Энэ нь батлагдаагүй бөгөөд Г.Дөлгөөн нь банк, санхүүгийн салбартаа тэргүүлэгч эдийн засагчдын нэг учраас тухайн үед хэл ам тэгсхийгээд намжиж байв.

Төстэй мэдээ