Хамаг Монгол минь хиарчихгүй байгаа...
Batkhuyag Battumur Battumur sent Today at 10:48 AM
Наадмын 10 тэрбумаас УРВАЛЖ АВЪЯ

Бүгд маскгүй зуныг хүсч хүлээж байгаа ч дор бүрнээ хариуцлагатай байж чадахгүй байгаа нь давамгайлж буй гэхэд хатуудсан болохгүй бизээ.

Тийм дээ ч наадам бол “ЭРСДЭЛ” гэж харж байгаа нь олон. Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн мэргэдийн зүгээс “Энэ сарын 15-наас  халдварын тоо буурна” гэж буй ч  буурах шинж ер алга гэж харагдаад байгаа юм. Нийслэлд 1000  давж байсан халдвар сүүлийн 2-3 өдөрт 900 дээр зогсоод байгааг ЭМЯ, УОК-ын зүгээс ихэд олзуурхаж байгаа бололтой.

Өнгөрсөн хугацаанд амны хаалттай, халтгүй явсаар зарим нь халдварт өртөж эмнэлэгт хэвтэж, ёстой л мачийж, чармайсаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил шувтарлаа. Харин одоо халдвар хэрхэхийг л харах үлдэв.

Ингэж хэлэхийн учир нь сонгуулийн сурталчилгааны үеэр ёстой л “ЗАВААРЧ” эгээ л Богд гэгээнтний  мутраас боорцог авах гэж байгаа мэт аяглаж амны хаалтыг хэсэг зуур мартсан. Тиймээс ч халдвар хумигдах биш харин ч тархсан гэж ойлгогдож байгаа.

Өчигдөр л гэхэд бараг 1500 орчим хүнээс халдвар илэрчхээд байхад Ардын хувьсгалын 100 жилийн ойн тухай яриа эрчтэй өрнөж “Тааж мэддэг Тансан лам, тамшаалж иддэг тарлан бух”  гэгчээр хэрхэн тэмдэглэх тухайгаа хэлэлцээгүй байж 10 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өнөөдөр дэлхийн чихийг дэлдийлгэж гадны хэвлэлүүд элдвээр бичиж эхлээд байгаа нь ч нууц биш.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн амралтын баазад тэмдэглэж 3 тэрбум төгрөг зарлагадсан. Тэгвэл энэ жил 10 тэрбумаар баярлана гэж байгаа.

Дэлхийд хосгүй Монгол наадамд энэ зэргийн төсөв тусгаж болох ч одоо, цар тахлын хүнд үед биш.

Тэгээд ч наадамд зориулах 10 тэрбум төгрөгийнхөө 3/1-ээр нь PSR шинжилгээнд хэрэглэдэг УРВАЛЖ  авчихвал жинэхэн нүдээ олсон шийдэл болно. Нөгөөтэйгүүр халдварыг харин ч нэг илрүүлнэ. шүү дээ. 

Эцэст нь өгүүлэхэд дэлхийд ганцхан Монгол наадмаараа сайхан наадаж гайхуулахыг хичээдэг нь Монгол зан, Монгол араншин. Гэхдээ 100 жилийн ойн наадмаараа хиарчихгүй байх нь  хол илүү дээр.   

Төстэй мэдээ