Арчаагүй АН

Монголд ардчиллын салхи сэвэлзүүлсэн, өнөөгийн эрх чөлөөг авч ирэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж том дуугардаг АН-д ЭМГЭНЭЛ илэрхийлэх ч багадах үе иржээ.

Үнэн хэрэгтээ цээжээ дэлддэг АРДЧИЛЛЫНХАА төлөө эвлэлдэн нэгдэж ч чадахгүй АН-ынхан бусдын хоол болж, 30-хан жилийн “настай” түүхэнд бичигдэн үлдэхдээ тулах нь ээ. Жил гаруйн хугацаанд дотоод эв нэгдлээ хангаж чадахгүй, шат шатны сонгуульд оролцсон нэр зүүж энгийн, эгэл жирийн гишүүдийнхээ бухимдлыг төрүүлсээр ирлээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн АН-ынхан эв нэгдлээ хангаж чадаагүй өөрсдийнхөө бурууг ч олж харж чадахгүй сууна.

Тиймдээ ч тус намын нарийн бичгийн дарга гэгдэж яваа Ч.Өнөрбаяр “Ардчилсан сонгууль нь улс төрийн намуудын хоорондох тэгш шударга өрсөлдөөн дээр суурилан явагддаг.  Харамсалтай нь энэ тогтолцоо алга болж, төр ба нам гэсэн нэрэн дор сонгууль хийдэг болжээ. Тиймээс Ардчилсан сонгууль хэлбэр төдий болсон байна.  Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намын /МАН/ сонгуулийн үр дүнг бусад намууд хууль ёсны болгож харагдуулдаг зүйл бий болсон байна. Энэ зүйлийг цаашид өөрчлөхгүйгээр 2024 оны шударга сонгуулийн тухай яриад хэрэггүй. Ер нь их ялагдлын дараа их эвлэрэл рүү явдаг манай намын түүх бий. Тухайлбал, 1992 онд ялагдаад, 1996 онд эвсэл болоод ялалт авчирч байсан. Өнгөрсөн 2000 онд УИХ-д нэг суудалтай байсан бол дараа нь эвсэл болж ороод хамтарсан Засгийн газар байгуулж байсан удаатай. Цаашид УИХ-д суудалтай намуудаас гадна Ардчиллын төлөөх намуудтай нэгдэнэ.” гэж ярьж сууна.  

Харин нөгөө талд мөн л АН-ын дарга гэгдэж суугаа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд түүхэн доод буюу 5-6 хувийн санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Бид ардчилалд хайртай ард түмэн, АН-ын гишүүд, дэмжигчдээсээ уучлал хүсэх ёстой. Албан ёсны нэр дэвшигчээ тодруулж, нэр төртэйгөөр сонгуульд оролцох боломж бидэнд байсангүй. Гишүүд, дэмжигчдээс бус дээр байгаа бид бүгдийн үл ойлголцлоос болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Дараагийн нөхөн сонгуулийн өмнө энэ бүхэнд дүгнэлт хийх ёстой. Захиалгаар АН-аас дэвшсэн нэр дэвшигч болон түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой.” гэж байна.

Тэд аман дээрээ л эвлэрэх тухай ярьж байгаа ч одоо ч хөлөө жийлцсэн хэвээр гэсэн үг. Өөрсдийнх нь буруу, арчаагүй байдлаас болж МАН өнөөг хүртэл гурван шатны сонгуульд ялалт байгуулчхаад байхад ч АН-ынхан алалцсаар сууна. Арчаагүй л гэхээс өөр яалтай.

Төстэй мэдээ