Л.Отгонбаатар, Б.Эрдэнэт-Од, Б.Гончигсүрэн нар зодоглоно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгар улсын Будапешт хотод үргэлжилж байна. Хуваарь ёсоор тэмцээний 6 дах өдөр эмэгтэйчүүдийн -78кг, эрэгтэйчүүдийн -100кг жингүүдийн барилдаанууд явагдана. Манай улсаас ШШГЕГ-ын харьяат "Сүлд" спорт хорооны тамирчин МУГТ Л.Отгонбаатар, Зэвсэгт хүчний"Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Эрдэнэт-Од, Үндэсний шигшээ баг, "Женко" клубын тамирчин ОУХМ Б.Гончигсүрэн нар барилдана.

Дэлхийн аваргыг 6-13ны өдрүүдэд SPS national, SPS fight сувгуудаар өдөр 16:00 аас тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ. 

Төстэй мэдээ