Эвлэлдэж чадвал ийм байдаг юм...

Гар хугарсан ч ханцуй дотроо, ходоод хагаравч тогоон дотроо гэдэг үгийн утгыг МАН ёстой дэндүү сайн ойлгодог. Тийм дээ ч УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зангидсан гар лугаа адил байж  түүхэнд тэмдэглэгдэх ялалт байгуулсан.

Товчхондоо бол “Эвтэй байхдаа хүчтэй”-гийн илрэл  гэж энэ.

Тэгтэл АН яав. Өнгөрсөн 30 жил сөрөг хүчин байсан л гэж  ярихаас цаашгүй болж.  

Тэгтэл МАН шиг  сайнаараа ч тэр муугаараа ч тэр, ЖДҮ, идсэн уусан гэх зэрэг олон асуудлаар муудалцаж байсан ч ГАЛЫН шугам руу гарахдаа эвлэлдэж чадсан тул Эвлэлдэж чадвал ийм байдаг юм-аа тэмдэглэхээр яарч байгаа.

Сөрөг хүчин гэдэг уг нь эсрэг талаа хурцалж байх учиртай. Энэ утгаараа МАН-ыг хурцалж чадсан ч АН харин өөрөө өөрсдийгөө цэвэр тавьчхав.

С.Эрдэнэ гэж хүнийг л үзэн ядсанаас бус “АН-ын ирээдүйн тухай, ард нь учраа олно доо” гэж сэтгэсэнгүй, сэтгэл ч гаргасангүй. Үнэн чанартаа зөвхөн хар хороо л буцалгасан учраас АН-ын ардчилагчид ЦЭВЭР ТАВИУЛЧИХЛАА.

Улстөрд нэг сөхөрвөл босч ирэхэд бэрх гэдгийг 100 жилийн түүхтэй МАН ойлгож буй бол 30 настай АН даанч ойлгосонгүй дээ.

Төстэй мэдээ