Их Британи ядуу буурай орнуудад 100 сая гаруй тун вакцин хандивлана

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ойрын хэдэн долоо хоногтоо багтаан ядуу, буурай орнуудад коронавирусын эсрэг вакцин хандивлана гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр энэ тухай Их долоогийн уулзалтын үеэр хэлсэн бөгөөд илүүдэл тун бүхий 100 саяас дээш хэмжээний тунг ирэх жилийн эцэс гэхэд нийлүүлнэ гэжээ.

Тэгвэл мөн энэ уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бага, дунд орлоготой 92 орон болон Африкийн холбоонд хагас тэрбум тун Pfizer вакцин өгнө гэдгээ амласан байна.

Ерөнхий сайд Борис "Их Британийн вакцины хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд бид илүүдэл тунгийнхаа зарим хэсгийг хэрэгцээтэй хүмүүст хуваах боломжтой боллоо. Ингэснээрээ бид энэ цартахлыг сайн сайхны төлөө устгах томоохон алхам хийх болно” гэсэн юм.

Английн Корнволлын Карбис Бэй хотод болж буй “Их долоо”-гийн уулзалтад Канад, Япон, Франц, Герман, Итали, АНУ, Их Британийн удирдагчид оролцож буй бөгөөд энэ зорилгод хүрэхэд туслах вакцины үйлдвэрлэлийг өргөжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна.

Төстэй мэдээ