Шинээр 1622 тохиолдол батлагдаж, 8 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн тус газрын Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. Тэрбээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10.653 хүнд шинжилгээ хийхэд 1622 тохиолдол батлагдаж нийт коронавирусын халдварын тохиолдол 72.104 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлууд Улаанбаатар хотод 1100, хөдөө орон  нутагт 491 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Мөн хугацаанд коронавирусын халдвараар өвчилсөн 8 иргэн нас барсан бол 684 иргэн бүрэн эдгэрлээ" гэсэн юм.

Төстэй мэдээ