Коронавируст цар тахлын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор зарим аймаг хөл хорио тогтоож байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн онцгой комисс хуралдаж энэ сарын 12-ны 06:00 цагаас 20-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болжээ.
Тус аймагт өчигдөрийн /2021.06.10/ байдлаар Даланзадгадад 6, Оюутолгойн кэмпэд 2, Цогцэций суманд 4, Манлайд 4, Баян-Овоо суманл 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Ихэнх тохиолдол нь Улаанбаатар хотоос буяны ажил болон хулгайн замаар ирсэн хүмүүс, тэдний гэр бүл, ойр дотны хүмүүсээс илэрчээ. Тиймээс аймгийн Онцгой комисс хөл хорио тогтоох шийдвэр гаргасан аж.
Мөн гурваас дээш хүн цуглахгүй байх, нэг гэр бүлийн нэг хүн өдөрт нэг удаа дэлгүүр болон эмийн сан орохыг зөвшөөрөх, төрийн байгууллагууд арваас дээш хүн ажиллуулахгүй байх зэрэг журмыг дээрх хугацаанд дагаж мөрдөх юм байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334