Улс орнууд аялал жуучлалын салбарыг ашиглан эдийн засгаа босгохоор хичээж байна

Коронавирусын халдар 2019 оны сүүлчээр Хятадаас улбаалан дэлхий нийтэд тархсан бөгөөд өнөөдрийн 177 сая хүн халдварлаж, 3.8 сая хүн нас бараад байгаа.

Цар тахлын хэмжээнд хүрсэн энэхүү халдвар хүн төрөлхтний эрүүл мэнд, амь насанд заналхийлээд зогсохгүй улс орнуудын эдийн засагт ч ихээхэн хохирол учруулсан.

Халдварын тархалтыг хумих зорилгоор ихэнх улс орон хилээ хааж, олон улсын нислэгүүдийг цуцалж, гаднаас ирж буй ачаа тээвэрлэлтийг зогсоож, дотоодод олон нийтийн арга хэмжээг хязгаарлаж, олон хүн цугларах газрууд болон зайлшгүй шаардлагагүй бизнесүүдийг хааж, иргэдийг аль болох гэртээ үлдэхийг уриалан, гэрээс нь ажиллуулах болсон зэрэг арга хэмжээ авснаар санхүүгийн байдал доройтолд орсон юм. Ингэснээр 2020 онд  дэлхийн эдийн засаг нийт 4.3 хувиар агшсан гэж Дэлхийн банкнаас энэ оны эхээр мэдэгдсэн.

Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн нь аялал жуучлалын салбар бөгөөд энэ салбарын эдийн засаг 60-80%-иар буурсан болохыг судалгаа харуулж байна. Иймд уналтад орсон эдийн засгаа сэргээхийн тулд аялал жуучлалын салбар дээрээ дөрөөлж өндийхөөр шийджээ.

Жишээ нь БНСУ-д  аялал жуулчлалыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгай салбар болгон томилсон бөгөөд энэ салбарт ажлын байраа хадгалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсон хүчний ажилчдыг 6 сар хүртэлх хугацаагаар ээлжийн амралтыг нь олгох бөгөөд энэ хугацаанд цалингийн 90 хүртэлх хувийг нь олгосоор байх шийдвэр юм. Үүнээс гадна  зочид буудлуудын ангиллын системийг хялбарчлах, эдийн засгийн байршлын платформыг хуульчлах (институцчлах), ойн амралт, аялал жуулчлалыг сурталчлах, кемпийн аж үйлдвэрт зориулсан тусгай журам хэрэгжүүлэх зэрэг багтжээ.

Норвегид жуулчдад зориулж зорчигч тээвэр, буудал, соёл урлаг, үзвэр үйлчилгээний дийлэнх хэсэгт хамааралтай НӨАТ-ын хувь хэмжээг 12% -иас 8% болгон бууруулсан.

Японд аялал жуулчлалын яам цар тахал дууссаны дараагаас жуулчдыг татахын тулд олон улсын аялагчдыг цаг тухайд нь үнэн зөв мэдээллээр хангах, аялал жуулчлалын газруудыг илүү сонирхолтой болгоход зориулж 3.6 тэрбум иенийг зарцуулах төсөл баталсан.

Харин Шинэ Зеланд улсын хувьд аялал жуулчлалын шилжилтийн хөтөлбөр, бизнесийг дотооддоо болон Австралийн зах зээлд чиглүүлэх, бизнес эрхлэгчдэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхээс гадна аялал жуулчлалаас хамааралтай хотуудын эдийн засгийг төрөлжүүлэх оролдлогыг хийж, Ковидын дараах аялал жуучлалыг улс орондоо төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Швейцарт зочид буудлын зээлийн нийгэмлэг нь одоо байгаа үйлчлүүлэгчдэдээ нэг жил хүртэлх хугацаатай зээлийн хорогдлыг хойшлуулах боломж олгож байна.

Финландад дотоодын аялал жуулчлалын янз бүрийн байгууллагуудыг хамруулж, санхүүжилт олгон “Финландад аялах 100 шалтгаан” аяныг өрнүүлнэ.

Грект “Google”-ийн дэмжлэгтэйгээр “Гэрээсээ Грект” нэртэй онлайн платформыг нээн, “YouTube”-ийг хөшүүрэг болгож тус улсын олон алдартнуудыг оролцуулан танилцуулга видеонууд байршуулж байгаа.

Тэгвэл Эстонид аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд Кредексийн таатай нөхцөлөөр баталгаатай зээл олгох бөгөөд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд “Enterprise Estonia”-аас шууд дэмжлэг авах боломж олгосон гэх мэт өөрсдийн орны нөхцөл байдалдаа тохирсон олон арван арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Төстэй мэдээ