Баригдчихсан барилгад ч “АРМАТУР”-ын үнэ нөлөөлсөөр байх уу 

Ковидод сөхөрчихгүйн тулд айл өрх, албан байгууллага гээд дор бүрнээ л хичээж буй энэ үед шуналын  улаан галаар нүд нь эргэлдсэн хэсэг бүлэг нөхөд мэдээлэл муутай, өндөр настай, хөдөө гадааны хүмүүсийг сэгсэрчих гээд байж ядах нь бүр цаанаа л нэг “ЗЭВҮҮН“

Ингэж хэлэхийн учир нь өнөөдөр барилгын  ажлын гол түүхий эд болох  АРМАТУР төмрийн үнэ нэмэгдсэн нь дөнгөж одоо баригдаж эхэлж буй барилгуудын үнэнд л нөлөөлөх нь тодорхой. Гэтэл 1-3 жилийн өмнө бараг л барилгаа босгочихсон хэрнэ бэлэн болсон, бас удахгүй бэлэн болох байрныхаа захиалгыг  өдгөөгийн үнэ ханшаар буюу м2-ыг нь 1.900.000-3.000.000 сая төгрөг гээд гэдийж буй УЛААН НҮДТЭЙ ШУНАЛТНУУДАД хариуцлага тооцдог газар байна уу.

Нэгэн баримт дурдахад хот газрыг жаахан гадарладаг гэх 2 буурал хүүдээ 21-р сургуулийн ойролцоох 9 давхраас 1 өрөө, 31м2  байрыг 65 сая төгрөгөөр авч өгчээ...

Ёстой л “Тамирын голын мөсийг долоох шахам байж...” цуглуулсан мөнгөөрөө  тэр байрыг авч өгч, дээд сургуульд нь оруулаад буцаж. Хүүгийн ангийнх нь  Булганаас ирсэн охинд аав ээж нь байр авч өгөхдөө мөн тэнд авч өгсөн байдаг. Ангийн хүүхдүүд хоорондоо байр, ус, дулаан, цахилгааны мөнгө, төлбөр тооцооны тухай ярилцаж байгаад  хэдэн төгрөгөөр байр худалдан авснаа  асууж. Гэтэл хүү ёстой л ШОКОНД оржээ.

Учир нь  охиных хажуугийн орцны  яг ижил нэг өрөө байрыг хүүгийнхээс 15 сая төгрөгөөр татуу авсан байж. Яагаад ингэж хямд авсныг охины ээж ааваас асуухад,  тухайн орон сууц нь баригдаад 10 жил орчим болсонд хамаг учир байжээ. Мөн охины аав ээжийн харилцсан банкны ажилтан САЙН АЖИЛТАН БАЙСАН аж. Харин хүүгийнх яагаад 15 сая төгрөг илүү төлсөн бэ гэхээр  хүүгийн аав ээж хоёр байр орон сууцны талаар ёстой "А"-ч байхгүй байсныг УЛААН НҮДТЭЙ ЛУЙВАРЧИН банкны ажилтан хоёр ийнхүү АШИГЛАСАН байжээ... 

Үүгээр юу өгүүлж байна вэ гэвэл, банкны ажилтнууд  мэдээллээ сайн авдаггүй, эсвэл бусадтай хуйвалдан байрыг нь үнэтэй зарахад хувь нэмрээ оруулж дараа нь ШАН хүртдэг. Мөн хөдөөний, хөгшин настай хүмүүс дээр тоглолт хийдэг луйварчид олширсон гэдгийг сануулж, анхааруулж буй хэрэг.

Иргэдийг залилсан энэ мэт хэрэг захаас аван байхад Эдийн засгий гэмт хэрэгтэй тэмцдэг нөхөд МЭДЭЭГҮЙ ЦАРАЙЛСААР, хуучин байрыг үнэтэй зарж иргэдийг хохироодог нөхдүүдээс арай том, бүр цаашлаад АКУЛУУДЫГ БАРИХЫГ МӨРӨӨДӨЖ суудаг нь ч нууц биш.

Товчхондоо бол 10 жилийн өмнө баригдсан барилгад АРМАТУР төмрийн өнөөдрийн үнийг шингээж буйд ХЯНАЛТ АЛГА гэсэн үг.

Нөгөөтэйгүүр баригдаж дууссан барилгыг хүлээж авахдаа  М2-т-д  орсон орц нормыг нь тооцож үнэлж байж  УЛСЫН КОМИСС нь хүлээж авдаг бусад улс орны жишгийг дагавал “Орон сууцжуулах хөтөлбөр” эрчтэй хэрэгжиж, УТААГҮЙ УЛААНБААТАР болоход АСУУДАЛГҮЙ шүү дээ.  

Төстэй мэдээ