Гадаад валютын албан нөөцийг 3.5 тэрбум долларт хүргэнэ

Монголбанкны Гадаад валютын албан нөөц цэвэр дүнгээр тайлант жилийн эцэст 2.2 тэрбум  ам.долларт хүрч өмнөх онуудтай харьцуулахад нэмэгдсэн.

Гэсэн хэдий ч цаашид нэмэгдүүлэх, хамгийн багадаа 3.5 тэрбум ам.доллароос багагүйгээр нэмэгдүүлэх шаардлагатай гэж тус банкны Хяналтын зөвлөлийн хуралдаанаас үзжээ.

Одоогоор дэлхийн зах зээл дээр зэс, төмөр, нүүрс зэрэг таваарын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байгаа ч мөчлөг дагаж савлагаа үүсдэг бүтээгдэхүүнүүд тул эдийн засгийн эрсдэл гарна гэж тооцож байхыг  гишүүдийн зүгээс анхааруулжээ. Мөн гадаад өрийн тодорхой хувь хэмжээтэй тэнцэхүйц валютын нөөцтэй байх бодлого барихыг зөвлөсөн байна.

Төстэй мэдээ